Менингококкын халдварын талаар МЭДВЭЛ ЗОХИХ ЗҮЙЛС

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 01 сарын 31

Өвөл, хаврын улиралд хүний дархлаа суларч, архаг өвчин сэдэрдгээс гадна хурц хэлбэрийн халдварт өвчний тархалт нэмэгдэх эрсдэлтэй байдаг.

Тэдгээр халдварын нэг нь менингококкын халдвар бөгөөд хоёр хоногийн өмнө Налайх дүүрэгт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, бага насны хүүхэд халдварт өртөн, өнөөдөр харамсалтайгаар амьсгал хураасан тул олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэж байна.

Менингококкт халдвар нь арьсан дээрх зөв биш хэлбэртэй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг, Neisseria Meningitidis гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин.

Менингококк нь гадаад орчинд амьдрах чадвараар сул нян бөгөөд 60 градусын халуунд 10 минут, 80 градусын халуунд 2 минут амьдрах чадвартай.

Ариутгагч бодисын нөлөөгөөр 1-2 минутын дотор устдаг. Тасалгааны дулаан хэмд 1-3 цаг орчим, нарны гэрэлд 2-8 цаг амьдрах чадвартай бол өвчин үүсгэгч нян нь 36-37 хэмийн дулаанд илүү идэвхтэй үрждэг байна.
 


Хэрхэн халдварлах вэ?
 

Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж, найтаах үед гадагш тархдаг.

Нууц үеийн хугацаа нь 3-10 хоног, дунджаар 5-7 хоног байдаг. Тус халдвараар бүх насны хүн өвчлөх эрсдэлтэй бөгөөд тав хүртэлх насны хүүхэд илүү өртөмтгий.

Дархлаа нь харьцангуй сул байдгаас болж сургуулийн өмнөх насныхан өвдөх эрсдэл өндөр бөгөөд Монголд бүртгэгдсэн тохиолдлуудын тухайд 84% нь 0-14 насныхан байжээ.


Ямар шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах вэ?
 

  • Гэнэт 38-39 хэм ба түүнээс дээш өндөр халуурах
  • Биеэр цусархаг тууралт гарах
  • Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
  • Олон удаа бөөлжих
  • Хоолонд дургүй болох, ядарч сульдах
  • Татах
  • Биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох
  • Нэг хүртэлх насны хүүхдэд зулай төмбийж, чинэрэх
     

Халдвараас сэргийлэх вакцины үр дүнд өвчлөл багассан гэж үздэг. Сэрэмжлүүштэй нь, иргэд менингококкын халдварыг өөр өвчин, эмгэгтэй андуурч, оношлогоо оройтох талтай байдаг. Тухайлбал, уг өвчнийг бөөлжих шинжээр нь хоолны хордлого, гүвдрүүт тууралтын шинж тэмдгээр нь Улаанбурхан өвчинтэй андуурах тохиолдол байдаг.

Менингококк халдварын эмнэлзүйн шинж нь өвчин эхэлсэн эхний 24 цагийн дотор хурдан илрэх ч эмчилгээ хожимдвол амархан хүндэрдэг.

Менингококкын менингит, менингококкын нян тээгчид нь халдварын эх үүсвэр болдог. Эдгэрсний дараа 3 долоо хоног орчмын хугацаанд хүн нян тээгч хэвээр байх нь бий.
 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
OYUN(197.211.63.115) 2025 оны 02 сарын 01

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
OYUN(197.211.63.115) 2025 оны 02 сарын 01

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Dd,(71.205.4.58) 2025 оны 01 сарын 31

Tureesluulegchid. Bus notariatad handaj barimt huuli bolno.Dansiig ni shalgahad hamaatnaas eer hunees telegdsen bol tatvar Japan”s tatvariig baitsaagch king televizeer olon gargaN Behiinbarildaanii sugalaand hojigchdoos tatvariig ni suutgaagui bol zohionbaiguulagchaas ni avaach

0  |  0
Close menu