Хятадаас АНУ руу мансууруулах фентанил бодис нийлүүлж байгаатай холбоотойгоор АНУ-ын засаг захиргаа Хятадын бараанд импортын татвар нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд татварын хэмжээг судлан боловсруулж байна гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.
“Хятадын хувьд гэвэл тэд манай улс руу фентанил илгээж байгаатай холбоотойгоор бодож буй зүйл надад байгаа. Үүний улмаас олон зуун мянган хүн нас барж байна. Иймд Хятад улс үүний төлөө импортын татвар төлөхөд хүрнэ” гэж тэр хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )