Орос улс хүссэн бол Украины бүх хотыг сүйтгэж чадах байсан гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 02 сарын 19

ОХУ хүссэн бол цэргийн тусгай ажиллагааны явцад Украины бүх хотыг, түүний дотор Киевийг ч сүйтгэж чадах байсан боловч ингэхийг хүсэхгүй байгаа гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп шинэ зарлигуудад гарын үсэг зурах үедээ сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

“Оросууд Украины хотуудыг 100% биш 20% сүйтгэсэн. Хэрэв тэд 100% сүйтгэхийг хүссэн бол маш хурдан гүйцэтгэж чадах байсан гэж би бодож байна” гэж тэр тэмдэглэжээ. “Гэхдээ тоон үзүүлэлтээр маш олон байшин сүйдсэн. Хүмүүс үүнээс залхаж туйлдаж байна. Ямар нэгэн өөрчлөлт гараасай хэмээн хүмүүс хүсэж байна” гэж Трамп хэлсэн байна.

Яриа хэлэлцээний ширээнд суухыг хүсэж байгаа сонгуулиа явуулах хэрэгтэй хэмээн өмнө нь Трамп Украины эрх баригчдад сануулж байсан юм. Украины мөргөлдөөнийг зогсоох тухай тохиролцоонд хүртэл АНУ одоогийн засаг захиргаа Оросын эсрэг нэвтрүүлсэн хоригийг хэвээр үлдээнэ гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Европын холбоотнуудтайгаа утсаар ярихдаа мэдэгдсэн байна.

АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн албанаас өмнө нь мэдэгдсэнээр, ОХУ-ын гадаад харилцааны сайд Сергей Лавровтай хийсэн яриа хэлэлцээнийхээ тухай Марко Рубио Их Британи, Герман, Итали, Францын гадаад хэргийн сайд нарт болон Европын Холбооны гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгчид мэдээлсэн ажээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
г(202.179.26.115) 2025 оны 03 сарын 13

Ортой л хэлж. Одоо алиалагчийн эрхийн хугацаа дууссан учир сонгууль явуулж дайныг зогсоох хэрэгтэй

2  |  0
Зүч(202.126.91.141) 2025 оны 03 сарын 13

Тэгвэл ёстой дэлхийн 3-р дайн болох байлгүй. Одоо бушуухан газар нутгий нь эргүүлж өгөөд тайван орхивол өөрт нь өлзийтэй. Эс бол сунжирсан дайн ч биш тусгай нь ч биш сунжирсан юм болсны эцэст өөрсдөө задарч сүйрээд дэлхий даяараа нэг юм болно шүү...

4  |  5
З(66.181.161.67) 2025 оны 03 сарын 13

Үнэнийг л хэлж, мөн сонгууль явуулж, шинэ гарсан засгийн газар нь ОУ-н хэмжээнд хууль ёсны болно

6  |  1
zo(103.79.156.174) 2025 оны 03 сарын 13

тэгээд энгийн иргэдийг алаад байгаа нь зөв гэсэн үг үү 20 ба 100 ялгаа байхгүй. энэ өвгөн пактад орж огцорно доо

2  |  3
7(66.181.160.13) 2025 оны 03 сарын 13

Үнэн шүү

3  |  0
7(66.181.160.13) 2025 оны 03 сарын 13

Үнэн шүү

3  |  0
Close menu