АНУ гадаадын автомашинд 25 орчим хувийн гаалийн татвар, мөн ийм хэмжээний импортын татварыг эм бэлдмэлд ногдуулахаар төлөвлөж байгаа тухай АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп шинэ зарлигуудад гарын үсэг зурах үедээ сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
“Би та нарт энэ тухай дөрөвдүгээр сарын 2-нд хэлнэ. Эм тарианд ногдуулах импортын татвар 25% болон түүнээс дээш байна” гэж тэр тэмдэглэв. Автомашинд ногдуулах гаалийн татварыг дөрөвдүгээр сарын 2-ны хавьд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа тухайгаа Трамп өнгөрсөн долоо хоногт Цагаан ордонд сэтгүүлчдэд бас мэдэгдэж байсан юм.
Трампын нэвтрүүлэх гаалийн татвартай холбоотойгоор нийлүүлэлтийн хэлхээнд дампуурал үүсэж болзошгүй хэмээн автомашин үйлдвэрлэгчид сэтгэл түгшиж байгаа тухай шинжээчид мэдээлжээ. Тэдний үзэж байгаагаар, Америкийн ногдуулж эхлэх болон хариуд нь нэвтрүүлэх гаалийн татварын улмаас автомашины сэлбэг хэрэгслийн хүч нэлээд султай нийлүүлэгчид дампуурч магадгүй юм. Нэгдүгээр сарын 31-нд Америкийн удирдагч АНУ-д орж ирж байгаа чип болон дагалдах хэрэгслүүд, түүнчлэн газрын тос, байгалийн хий, ган, хөнгөн цагаан, зэс зэрэг бүтэгдэхүүнд гаалийн татвар ногдуулахаар төлөвлөж байгаа тухайгаа мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )