Энх тайван тогтоохын тулд Украиныг цэрэг зэвсэггүй, төвийг сахисан статустай болгох тухай Оросын шаардлагыг хүлээн авах боломжгүй юм гэж Францын ерөнхийлөгч Эмманюэль Макрон мэдэгдсэн байна.
“Орос улс 2022 онд Станбулд болсон яриа хэлэлцээний үеэр ч, мөн хожим нь ч өөрийн хүслийг тодорхой илэрхийлсэн. Украиныг НАТО-д элсүүлэх асуудал тавихгүй, гадаадын ямар ч цэргийг байрлуулахгүй, тус улсыг цэрэг зэвсэггүй, төвийг сахисан статустай болгох. Украиныг маш цомхон армитай болгох эдгээр нөхцөлийг украинчууд ч, бид бүхэн ч хүлээн авах боломжгүй юм” гэж Макрон Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдээлжээ.
Эдгээр нөхцөл нь 2014 онд хүрч байсан тохиролцооны нөхцөлүүдээс ч хамаагүй дордсон гэж тэр үзэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )