АНУ импортын нэмэлт татвар нэвтрүүлэх тухай ойрын өдрүүдэд зарлаж магадгүй

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 03 сарын 25

АНУ-ын засаг захиргаа импортын нэмэлт татвар нэвтрүүлэх тухай ойрын өдрүүдэд зарлаж магадгүй гэж тус улсын ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

“Ойрын хэдэн өдөрт багтаан бид импортын нэмэлт татвар нэвтрүүлэх тухай зарлана. Тэдгээр нь автомашин, мод, хагас дамжуулагчийн импортод хамаарна. Хагас дамжуулагч үйлдвэрлэгч бүх компани Америкт эргэн орж ирэх нөхцөлийг бид бүрдүүлнэ. Биднийг ийм арга хэмжээ аваагүй байхад ч гэсэн хагас дамжуулагч үйлдвэрлэгчид эргэн орж ирж байна” гэж Америкийн удирдагч тэмдэглэжээ. АНУ дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн Венесуэл улсаас газрын тос юм уу байгалийн хий худалдан авч байгаа орнуудын бараанд 25%-ийн гаалийн татвар нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа тухай Трамп даваа гарагт Truth Social нийгмийн сүлжээнд бичсэн юм.

АНУ-ын засаг захиргаа дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн гадаадын импортод яг адилхан хариу гаалийн татвар нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд ийм татварт өртөх улсуудын жагсаалтад Орос ч орж болзошгүй юм гэж The Wall Street Journal сонин мэдээлсэн билээ. Америкийн удирдагчийн мэдэгдсэнээр, Европын Холбоо, Бразил, Энэтхэг, Канад, Хятад, Мексик зэрэг улс Америкийн бараанд хамаагүй өндөр гаалийн татвар ногдуулдаг ажээ. Харин АНУ тэдгээр улсын бараанд илүү бага татвар ногдуулдаг байсан гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu