АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаанаас явуулж буй татварын бодлого дэлхийн эдийн засагт хэдийн нөлөөлж эхэлсэн бөгөөд нийт 2.1 их наяд ам.долларын бараа бүтээгдэхүүнийг хамарчээ.
АНУ Хятадын нийт 439 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 20 хувь, Канадын 4132 тэрбум ам.доллар, Мексикийн 506 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулаад байгаа билээ. Түүнчлэн, өнгөрсөн гуравдугаар сард ган болон хөнгөн цагаанд гаалийн татвар ногдуулснаар нийт 100 тэрбум ам.долларын нийлүүлэлтийг хөнджээ. Энэ сард автомашин болон эд ангийн импортод татвар ногдуулахаар болсон бөгөөд нийт 307 тэрбум ам.долларын нийлүүлэлтийг хамрах юм.
Сэтгэгдэл ( 1 )
дөнгөж эхэлж байна энэ хөгшин зөнөг фашист хүн төрөлхтөнд их өширхөждээ