Гаалийн татвар нэвтрүүлж байгаагийн эцсийн зорилго чухал

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 04 сарын 08

АНУ-ын сангийн сайд Скотт Бессентийн хүсэлтээр тус улсын ерөнхийлөгч Доналд Трамп гаалийн татвар нэвтрүүлж байгаагийн эцсийн зорилгын тухай их ярьдаг болсон тухай Politico сонин даваа гарагт мэдээлсэн байна.

Зах зээлийн уналтаас болгоомжилж байгаа Скотт Бессент ням гарагт Доналд Трамптай уулзаж, тариф нэвтрүүлсний эцсийн зорилгыг тайлбарлахад ихээхэн анхаарал хандуулж, худалдааны ашигтай хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ хийж байгаа талаар ярьж байхыг төрийн тэргүүнээсээ хүссэн ажээ.

Эс бөгөөс хөрөнгийн зах зээл цаашид улам унах эрсдэлтэй юм байна. Бусад улстай худалдааны хэлэлцээрүүд байгуулах тухай ярихад анхаарал хандуулахгүй бол зах зээлүүд унах аюул нүүрлэсэн хэвээр байх болно гэж Бессент үзэж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boldoo(178.174.229.45) 2025 оны 04 сарын 08

KKK TENEGUUD BUH ULS BUGD HARILTSAN HAMAARALTAI BOLOOD BHAD OILGOHGUI BH GJ

0  |  0
Close menu