БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вэньтао Европын Холбооны худалдааны бодлого, эдийн засгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн комиссар Марош Шефчович болон Зүүн өмнөд Азийн улсуудын холбоог (АСЕАН) даргалж байгаа Малайзийн хөрөнгө оруулалт, худалдаа, аж үйлдвэрийн сайд Тенку Зафрул Азиз нартай онлайн дүрстэй холбоогоор ярилцаж, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын тарифын бодлогыг хэлэлцсэн байна.
“Америкийн тариф нь бүх улсын хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хавчиж, ДХБ-ын дүрмийг илэрхий зөрчиж, олон талын худалдааны тогтолцоонд хохирол учруулж, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулж байна. Худалдааны дайнд ялагч гэж байдаггүй. Хятад улс санал зөрөлдөөнийг зөвлөлдөх, ярьж хэлэлцэх замаар шийдвэрлэхэд бэлэн байгаа боловч АНУ өөрийнхөөрөө зүтгэсэн тохиолдолд эцсээ хүртэл тэмцэх болно” гэж Хятадын сайд Европын Холбооны төлөөлөгчтэй ярихдаа онцолжээ.
“АНУ-ын засаг захиргааны үйлдлүүд өөрийнх нь ашиг сонирхолд хохирол учруулахын зэрэгцээ дэлхийн эдийн засгийн хөгжилд аюул нүүрлүүлж байна” гэж Ван Вэньтао Малайзийн хөрөнгө оруулалт, худалдаа, аж үйлдвэрийн сайдтай ярихдаа тэмдэглэсэн байна.
“БНХАУ худалдааны түншүүдтэйгээ, түүний дотор АСЕАН-тай харилцаа холбоогоо бэхжүүлэх, харилцан хүндэтгэлтэй, эрх тэгш яриа хэлэлцээ, зөвлөлдөөн хийх замаар зохих асуудлуудыг шийдвэрлэхээр хамтран ажиллахад бэлэн байна” гэж Ван Вэньтао хэлжээ. Европын Холбоо болон АСЕАН нь Хятадын худалдааны нэн чухал түншүүд юм. Энэ хоёр нэгдэлтэй Хятадын хийдэг худалдааны эргэлт Америк-Хятадын худалдааны эргэлтээс давдаг ажээ. 2024 онд АСЕАН-Хятадын худалдааны эргэлт 982,33 тэрбум ам.доллар, ЕХ-Хятадын худалдааны эргэлт 785,82 тэрбум ам.доллар, Америк-Хятадын худалдааны эргэлт 688,28 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
Энэ нь Adity apradhan Medical гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм\nЭмнэлэг нь бөөрний эрүүл доноруудыг яаралтай хайж байна\n100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 доллараар зарна\nСонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар холбогдоно уу:\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@ GMAIL.COM\nэсвэл 91 9873591114, 15733337443 утсаар холбогдоно уу
Хар хужаа Монголын дайсан юм.золбин луухааны сэгээ зайлаарай ална шvv
бид өмхий хужаа, согтуу орос гэсэн үзэл сурталдаа америк маягийн ардчилал нутагшуулах гэж олон жилийг ардаа орхилоо, хуучин дүрсэлэлээр дүү улс вьетнам улс лао улс нар бидний мөрөөдөл аялал жуулчлалыг туйлд хүргэж байна, таджик, киргиз казакууд ЕХ оос машин аваад л орос орны нөөцийг хангаж чадлаа, ядаж made in china бичигийг монголиа болгоод жаахан мөнгө олох юм сан