Германы DHL компани өнөөдрөөс /2025.04.21/ эхлэн компаниудаас АНУ дахь хувь хүмүүст илгээх 800 ам.доллароос дээш үнэтэй илгээмжийн хүргэлтийг түр зогсоож буйгаа мэдэгджээ.
Шалтгаан нь АНУ-д үйлчилж эхэлсэн гаалийн шинэ татвартай холбоотойгоор 800 ам.доллароос дээш үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүнийг албан ёсоор гаалийн бүрдүүлэлт хийхийг шаардсан дүрэм гэж тус компани учирлажээ. Үүнээс өмнө 2.5 мянган ам.доллароос дээш үнэтэй илгээмжид эл дүрэм үйлчилдэг байжээ. Гаалийн бүрдүүлэлт хийхдээ илгээгч илгээмжээр явуулж буй бараа, бүтээгдэхүүний төрөл, гарал үүсэл болон бусад мэдээллийг дэлгэрэнгүй тусгах ёстой болжээ.
Зарим тохиолдолд тусгай зөвшөөрөл шаардагдаж байна. Энэ бүх мэдээллийг шалгахад цаг хугацаа шаардагдаж байгаа тул DHL компанийн зардал нэмэгдэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )