Алтны үнэ нэг унц нь 3450 ам.долларт хүрч, түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Чикагогийн барааны биржийн арилжаагаар, зургаадугаар сард нийлүүлэгдэх алтны фючерс үнэ 2.3 хувиар өсөж, нэг унц нь 3504.2 ам.долларт хүрчээ.
Алтны үнэ өсөхөд ам.долларын ханш суларч, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын зүгээс Холбооны нөөцийн санг шүүмжилсэн байр суурийг баримталж буйтай холбоотой гэж Блүмберг агентлаг онцолсон байна. Мөн худалдааны дайн үр дагавартай холбоотой болгоомжлол үүссэн нь үнэт металлын үнэ өсөхөд хүргэжээ.
Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэллын талаар хийсэн Трампын мэдэгдэлтэй холбоотой ам.долларын ханш үндсэн валютуудын эсрэг суларсан гэж шинжээчид үзэж байна. Цагаан ордны тэргүүн Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүгээ бууруулахыг шаардсан нь тус улсын эдийн засагт итгэх итгэлийг сулруулж байна. Улмаар хөрөнгө оруулагчдын алт худалдан авах сонирхлыг нэмэгдүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )