Трампын татварыг Ши Жиньпинд барьсан бэлэг гэж үзэв

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 29

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын импортын бараа бүтэгдэхүүнд татвар ногдуулах шийдвэр Хятадын хувьд бэлэг болсон гэж “The Wall Street Journal” хэвлэл бичжээ. Учир нь эл шийдвэр нь дэлхийн тавцан дахь Вашингтоны нэр хүндийг унагасан гэж онцолжээ.

Хятад улс үүссэн нөхцөл байдлыг ашиглан, АНУ-ын холбоотнуудыг илүү найдвартай асар том зах зээл руу урин дуудаж байна. Энэ бол Ши Жиньпинд барьсан бэлэг юм гэж тус хэвлэлд бичжээ.

Худалдааны хэлэлцээрийг шинээр байгуулахад нэлээд хүндрэлтэй байх бөгөөд импортын татвар ногдуулсны үр дүнд Трампын бүрэн эрхийн хугацаанд заналхийлсэн ноцтой асуудлууд үүсэж болзошгүй гэж нийтлэлд дурдсан байна. Төрийн тэргүүний хоёрдох удаагийн бүрэн эрхийн хугацаа тэр бүр амжилттай байдаггүй. Доналд Трампын засаг захиргааны эхний 100 хоногоос үзвэл түүнийг мөн л ийм бүтэлгүйтэл хүлээж байна гэж “The Wall Street Journal” сонин тэмдэглэжээ. Тиймээс Цагаан ордны тэргүүн өөрийнхөө бий болгосон эдийн засаг, гадаад бодлогынхоо хямралаас улс орноо хамгаалахын тулд томоохон өөрчлөлт хийх шаардлагатай гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu