Тавдугаар сарын 12-ноос гал зогсооно гэсэн хүлээлттэй байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 05 сарын 12

Украин улс тавдугаар сарын 12-ноос дайны галыг зогсоож, тавдугаар сарын 15-наас Турк улсад Оросын талтай яриа хэлэлцээ хийж эхлэхэд бэлэн байна гэж Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Telegram-суваг дахь хуудастаа мэдээлсэн байна.

“Дипломат ярих хэлэлцээ хийх нөхцөл бүрдүүлэхийн тулд дайны галыг бүрэн бөгөөд урт хугацаатай зогсооно гэж найдаж байна. Пүрэв гарагт би Туркт Оросын ерөнхийлөгч Владимир Путиныг биечлэн хүлээх болно” гэж тэр бичжээ.

Тавдугаар сарын 15-нд Туркт яриа хэлэлцээ хийж болох юм гэсэн Оросын удирдагч Владимир Путины саналыг нэн даруй хүлээн авахыг АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Украины талд уриалсны дараа Владимир Зеленский дээрх мэдэгдлийг хийсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тавдугаар сарын 10-ны шөнө Кремльд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө Украины эрх баригчдад хандан ямар нэгэн урьдчилсан нөхцөл дэвшүүлэхгүйгээр шууд яриа хэлэлцээ хийж эхлэхийг санал болгосон байна. Яриа хэлэлцээг тавдугаар сарын 15-нд Истанбул хотод хийж эхлэхийг санал болгосон ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu