Лондонгийн ICE бирж дээр энэ оны тавдугаар сард нийлүүлэгдэх газрын тосны фьючерс үнэ нэг баррель нь 86 ам.долларыг давжээ. Энэ нь 2024 оны долоодугаар сарын 12-оос хойш бүртгэгдэж буй хамгийн өндөр үзүүлэлт юм.
Brent маркийн газрын тосны үнэ 5.85 хувиар өсөж, нэг баррель нь 86.16 ам.долларт хүрсэн ч хожим нь 85.61 ам.доллар болж буурсан байна.
2026 оны дөрөвдүгээр сард нийлүүлэгдэх болзолтой WTI маркийн газрын тосны фьючерс үнэ нэг баррель нь 8.84 хувиар өсөж, 81.26 ам.доллар болжээ.
Ойрх Дорнод дахь хурцадмал байдал дэлхийн түүхийн эдийн зах зээл дээрх үнийн өсөлтийг гол хүчин зүйл боллоо. Ормузын хоолойг хаах эрсдэл нь газрын тосны үнийг огцом өсөхөд хүргээд байна. Нэг хоногийн дотор Brent маркийн хар алтны үнэ 7-13 хувиар нэмэгдэж, сүүлийн 14 сарын байдлаар хамгийн өндөр үзүүлэлтэд хүрээд байна.

Сэтгэгдэл ( 0 )