Одоогоос жил гаруйн өмнө найман сартай жирэмсэн эмэгтэйн амийг хөнөөн, худагт хаясан хэрэг Төв аймагт гарсан билээ.
Тус сумын малчин Даваасамбуу, Болд, Мягмар нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-нд олон жил ашиглаагүй худгаа засахаар ухаж байгаад 2009 оны наймдугаар сарын 19-нд сураггүй болсон Ц гэх эмэгтэйн цогцосыг олсон юм.
Талийгаачийг Ар Хуст сумын иргэн Ө.Мэндбаяр гэгч “Хэвлий дэх хүүхдээ түүнийх” гэж хэлсний төлөө бүрэлгэсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон.
Уг хэргийг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр аймгийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Түүнд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор харгис хэрцгий аргаар хөнөөсөн гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан ажээ.
Н.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )