Нийгэм, эдийн засгийн тойм: Паппараци: ТӨХ-ны дарга Д.Сугар нисдэг тэрэг хөлөглөн наадам хэсч, тансаглаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 13

 

Zindaa.mn сайт өнгөрөгч долоо хоногт нийтлэгдсэн нийгэм, эдийн засгийн мэдээ, мэдээллийнхээ тоймыг хүргэж байна. Хэрвээ та мэдээний  дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу. Таны ирэх долоо хоногийн ажилд амжилт хүсье.     

 

Хаврын хомсдлын үеэр ”ам алдсан” Д.Зоригтын балгаар шатахууны үнэ өсчээ

 

Шатахуун импортлогчид үнээ 90 төгрөгөөр нэмлээ. 20, 30 төгрөгөөр нэмдэг байсан бол энэ удаад огцом нэмэгдүүлчихээд өнөөг хүртэл ямар ч тайлбар хийсэнгүй. Салбарын яамны холбогдох хүмүүс нь ч ган үг ган хийхгүй сууцгааж байна. Оросын тал тонн тутамд 150-200 ам.доллараар нэмэгдүүлсэн гэнэ лээ гэсэн...

 

Цөмийн хаягдал Монголд булшлах асуудалд Ерөнхийлөгч та хариулт өгнө үү?

 

Монгол улсын Ерөнхийлөгчид автоматаар очдог нэгэн сэтэр бол Үндэсний аюулгүй байдлын дарга хэмээх албан тушаал. Харамсалтай нь Ерөнхийлөгч маань энэ ажлаа сайн хийж чадахгүй байгаа бололтой.  Монголд цөмийн хaягдал булшлах асуудал хурцдаж байгаа энэ үед...

 

Хотын хөрсний бохирдол агаарынхаас илүү их зовооно, гэтэл эрхмүүд мөнгө угаасаар байх уу

 

Хотын агаарын бохирдлын эсрэг сүүлийн үед дээр дооргүй хөдөлж эхэлсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гүйцэтгэх засаглалын ажилд хөндлөнгөөс оролцсон гэх нэр зүүсэн ч хотын захиргааныхныг араасаа чирсээр тодорхой төсөл, хөтөлбөрийг үр ашигтай хэрэгжүүлэхэд жаахан ч гэсэн ахиц гаргах төлөвтэй болж байгаа. Тэрээр агаарын бохирдлыг ойрын үед 50 хувь хүртэл бууруулах боломжтой гэсэн. Түлш хэмнэх, хортой утаа ялгаруулдаггүй зуухаар гэр хорооллын айлуудыг хангах ажил ид явагдаж байна. Зуухны үнийг нь хямдруулахаар боллоо. Харин хөрсийг...

 

Т.Очирхүүгийн мөрөөдөл Оросоос орж ирэх “салхинд” бүү хийсчихээсэй

 

Монголын төмөр замчид саяхан 62 жилийнхээ ойг тэмдэглэв. Улс, аймгийн наадам шиг учир тоймоо алдтал эд мөнгөөр халгиж цалгисангүй, даруухан баярлав бололтой. Уг нь цагтаа төмөр замынхныг...

 

Өөр дээрээ хоёр литр бензин асгаж шатаасан залуу нас баржээ

 

Өнгөрсөн долдугаар сарын 26-ны өдөр  Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах  Асайт худалдааны төвд  өөр дээрээ хоёр литр бензин асган шатаасан 26 настай Н хэмээх залуу 90 хувийн түлэгдэлтэйгээр...

 

Их тэнгэрийн боом муухан найруулгатай жүжиг байжээ

 

Улс төрийн элдэв шуугиан, цуурхал ар араасаа дэлгэгдсээр байна. Өнгөрсөн хаврын том сенсаацын нэг нь Их тэнгэрт дэгдсэн гэх малын гоц халдварт боом өвчний шуугиан байлаа. Төрийн тусгай хамгаалалттай бүсэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувийн мал байсан, тэгээд нэг үхэрт боомын шинж тэмдэг илэрч тэр хавийн мал сүргийг хиаруулах дөхсөн гээд л цуурсан. Гэтэл...

 

Шаргалжуут рашаан сувиллынхан “Дургүй бол боль” гэхээс өөр үг мэдэхгүй болжээ

 

Монгол орон рашаан ус элбэгтэй. Гэхдээ сүүлийн жилүүдэд алт хайгчид нэлээдийг нь сүйтгэж, хордуулж байна. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт далайн түвшнээс 200 метрийн өндөрт, Улаанбаатар хотоос 678 км зайд оршдог Шаргалжуутын рашаан бол хэзээ ч давтагдашгүй ховор нандин зүйл юм. Байгаль эхийн бүтээсэн энэхүү цогцолбор бүрэн судлагдаагүй байгаа. Рашаан ус нь 108 ундаргатай. Үүнээс зөвхөн 25-ыг нь ашиглаж байна. Гэхдээ...

 

Налайхын тоосгоны үйлдвэрийн хятад эзэд монгол охидын биеийг 3000-5000 төгрөгөөр үнэлж байна

 

"Налайх дүүргийн тоосгоны үйлдвэрийн хятад эзэд монгол охидын биеийг 3000-5000 төгрөгөөр үнэлж байна" гэсэн албаны эх сурвалжийн мэдээлэл манай редакцид ирсэн юм. Үүний дагуу манай сонины сурвалжлах хэсэг Налайх дүүргийг зорилоо.
Улаанбаатар хотоос 11 цагийн үед хөдөлж 40-өөд минут давхиад Налайхад хүрч очив. Тэндээсээ тоосгоны үйлдвэрийг хаана байдгийг нутгийн иргэдээр заалган хөдөлсөн юм. Налайхын зүүн урд талын дөрөлжийг давуут л...

 

Монгол охидууд порно кинонд тоглосон уу

 

Нэг хэсэг японы ижил хүйстэн залуус монголчуудыг тэр дундаа үндэсний бөхийг гутаан доромжилж бөхийн зодог шуудаг өмсөж садар самуун бичлэг хийн интернэт сайтад тавьсан байсан. Энэ явдал намжаагүй байтал...

 

Нефть импортлогчид бензин, түлшээ хямдруулж бас дахин тохуурхав

 

Орост нефтийн үнэ нэмэгдсэн гэх шалтаг тоочсон манай импортлогч компаниуд хэд хоногийн өмнө бензин, дизель түлшнийхээ үнийг нэмж, инфляцийг огцом хөөргөдөж орхисон. Дэлгүүр, хүнсний захуудад өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ шатахуунаа дагаад өслөө. Үнийн энэ өсөлтөнд ядуу тарчиг амьдралтай монголчууд...

 

“Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг улсын начин Санжаадамбыг 400 саяар заан болгож гэнэ

 

Наадам өндөрлөөд удаагүй болоод ч тэр үү наадмын тухай сонин хачин олны дунд яригдсаар л. Энэ жилийн  наадмын сонин дараа жилийн наадам хүртлээ үргэлжилж бөхөд хорхойтой монголчуудын баясал цэнгэлийн манлай болдог нь эртнээс уламжлагдаж ирсэн. Тэр ч утгаараа энэ жилийн наадмын талаарх сайн муу зүйлс одоо ч яригдсаар л байна. Тэдний нэг бол...

 

Америк дахь монголчууд эх орноо цөмийн булш болгохын эсрэг жагслаа, нутагтаа байгаа нь яах ёстой вэ

 

Японы эрх баригчид Фүкүшимагийн ослын цацраг туяаны хор хөнөөлийн талаар үнэн бодит мэдээллийг олон нийтээс нууж байжээ.  The New York Times сонинд бичсэнээр...

 

Интернэтийн мэдээг аль сайтаас уншвал дээр вэ?

 

Монголын  интернэт мэдээллийн орон зай өдөр бүр тэлсээр байна. Хүмүүс мэдээллийг интернэтээс авахыг чухалчилдаг болсон учраас сайтууд хөгжлийнхөө дээд хурдаар урагшилж байгаа хэрэг. Энэ дундаас хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг яаж нэг дороос авах вэ гэдэг асуулт гарч ирж байна. Үүний хариулт нь Zаluu.соm  гэдэг сайт байсаар нэлээд хугацааг өнгөрөөлөө. Гэвч...

 

Хорт утааны эсрэг бүгдээрээ санаачлагатай ажиллах цаг болжээ

 

Энэ зуны найр, наадам нугын цэцэгсийг ч ичээм өнгө алаглан байлаа. Хот, хөдөөгүй наадамдсан хүмүүс намар, өвлийг бараг мартах шиг болов. Цаг хугацаа биднийг хүлээхгүй хойно хүйтэн сэрүүн улиралтай удахгүй золгох мөч ойртлоо. Ойрноос...

 

Түргэний тэргэнд зам тавьж өгөхгүй байгаа нь Монголын эмгэнэл

 

Нийслэл хотын замын түгжрэл  угаас амьдралдаа бухимдаж байгаа Монголчуудын уурлаж уцаарлах гол шалтаг гэдэгтэй маргаад байх хүн үгүй биз.  За уурлаж уцаарлах ч яахав  гэхэд үнэндээ хүний амьтай холбогдох болоод байна. Насаараа түргэний тэрэг барьсан нэгэн жолооч...

 

Албан тушаалаа урвуулан ашиглагчид АТГ-ыг хөдөлгөөнд орууллаа

 

Зулай, зулайгаа гишгэн төрсөн гэдэг шиг ар, араасаа Авлигатай тэмцэх газрын хаалгыг татсан албан тушаалын гэмт хэрэгтнүүд төрсөөр байна. Сүүлийн үеийн судалгааны дүнгээс харахад УИХ-ын гишүүд авлигад хамгийн их өртөх магадлалтай хүмүүсээр тодорчээ. Магадлалыг бататгах маш олон гишүүд бий ч...

 

Улс төр, урлаг хоёр чинь яг ижилхэн ш дээ

 

Монгол Улсын шинэ Үндсэн хуульд хүний сонгох, сонгогдох эрхийг хуульчилсан байдаг ч аливаа зүйлд өөрийн гэсэн хэм хэмжээ байх ёстой. Сүүлийн үед өөрийгөө “од” хэмээн цээжээ дэлддэг урлагийн хэдэн нөхөр улстөрч болж, сонгуульд хүч үзэх юм яриад бялзуухай шиг энд, тэнд жиргэж явдаг болж. Гэвч үнэн чанартаа энэ салбарынхан...

 

Тагнуулынхан л буруутай

 

Улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалахад цэрэг, цагдаагийнхан чухал үүрэгтэй. Тэр дундаа Тагнуулын ерөнхий газрынхан онцгой үүрэг хүлээх учиртай. Гэтэл Тагнуулынхан учирч болзошгүй үймээн самууныг мэдэхийн дээдээр мэдэж байсан хэрнээ...

 

Том Таван толгойн албан ёсны ченжээр Чалко тодорлоо

 

Өчигдөр мэдээ харж байтал, ТӨХ-ны дарга н. Сугар Эрдэнэс Таван Толгойн нүүрсний тээвэрлэлт эхэллээ. Монгол улсад сайхан ирээдүй ирж байна гэх зэргээр их л хөөрүү ярьж байна. Мөн тэрээр...

 

Д.Зоригт Хятад “Ах” нартаа Оюу толгойгоос хувь хүртээх үү

 

Уул уурхайг дагасан хардлага, хэл ам ер тасрахгүй байна. Таван толгойн тендер будлиантай болсон талаарх маргаан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тулж очлоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүнд сэтгэл дундуур байна. Энэ тендерээс Япон, Солонгосчууд хасагдах дээрээ тулсан болохоор ундууцсан биз. Уг нь...

 

Таван толгойгоос болоод эдийн засагч Н.Дашзэвэг боож үхэх гэж байна

 

Таван толгойн ордыг ашиглах арга, замын асуудал эдийн засагч, улс төрчдийн төдийгүй иргэдийн маань бухимдлыг  төрүүлсээр байна. Засгийн газар энэ талаарх шийдвэрээ гаргачихсан. Одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр...

 

Паппараци: ТӨХ-ны дарга Д.Сугар нисдэг тэрэг хөлөглөн наадам хэсч, тансаглаж байна

 

Өвөрхангай аймгийн 80 жилийн ойн баяр наадам 7-р сарын 28-нд шүдлэн насны морины уралдаанаар эхэлсэн. Шүдлэн насанд Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар гурван морь уясан нь гурвуулаа цээжинд давхиж, нэг нь айрагдсан байна. Морь нь айрагдсанаас ердөө нэг цагийн дараа...

 

Зэсийн үнийн уналт төсвийн алдагдлыг зөгнөж байна

 

Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом унаж байна. Уналтын хурд саарч, өгсөх бус харин ч эрчтэйгээр унах энэ үзэгдэл дэлхий нийтийн санхүүгийн чадавхид сөргөөр нөлөөлөх нь лавтай. Уг нь долдугаар сарын 29-ний өдөр тонн зэсийн үнэ 9800 ам.долларт хүрч байсан. Гэвч энэхүү өсөлт нь...

Нийгэм, эдийн засгийн алба

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top