Zindaa.mn сайт өнгөрөгч долоо хоногт нийтлэгдсэн нийгэм, эдийн засгийн мэдээ, мэдээллийнхээ тоймыг хүргэж байна. Хэрвээ та мэдээний дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу. Таны ирэх долоо хоногийн ажилд амжилт хүсье.
Ажлын байрны бэлгийн дарамтаас гадна захирлуудын секс скандал газар авах төлөвтэй байна
Монголд хүчин, биеэ үнэлэгчдийн элдэв ноцтой гэмт хэргээс гадна ажлын байран дахь бэлгийн дарамт газар авах төлөвтэй болжээ. Аль ч байгууллагад ажилд орж буй эмэгтэй хүнд тавих гол шаардлага нь юуны өмнө нас залуу, царайлаг, багаар ажиллах чадвартай байх явдал гэнэ. Царай зүс сайхантай байх нь тухайн байгууллагын имижийг өргөж өгдөг ажээ. Гэхдээ үүний цаана...
“Мон-Уран”-ы Б.Наранхүү дөрвөн тэрбумаар авсан ”Rolls Royse” машинууд дээрээ нэрээ алтаар сийлүүлжээ
Монголын баячууд үнэндээ Арабын шейхууд шиг амьдрах болов. Машин нь гэхэд тоглоомны цуглуулга шиг болжээ. Тэдний хувьд Ланд моодноос гарч аймгийн наадам, байгууллагын шинэ жил, хурим зэрэгт өгдөг бэлэг төдийхөн болов. Хувьдаа машины цуглуулгатай гэгддэг “Мон-Уран”-ы Б.Наранхүү хэдхэн хоногийн өмнө “Boeing 747” онгоцны ачааны хэсэгт ачигдан ирсэн дөрвөн ширхэг “Rolls Royce” машинуудаа тосч авчээ. Эдгээр машинууд хамгийн үнэтэйд тооцогддог агаад...
Цоорхой дээрээ тахир дутуу Нийгмийн халамжийн тухай хууль
Монголын нийгмийн даатгалын тухай хууль цоорхой дээрээс нь “тахир дутуу“ юм байна гэдгийг санаандгүй явж байгаад анзаарлаа. Аль ч улсын Халамжийн тухай хуульд гадаадын иргэн онцгой тохиолдолд хүний амь нас аварч байгаад амь үрэгдвэл төрийн тусгай хангамжид хамрагдах тухай заасан байдаг. Гэтэл манай улсын...
Монгол Улс дэлхий нийтэд үнэгүйдэх магадлалтай болчихлоо
Засгийн газрын танхим сүүлийн үед гүйдэлтэй болж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга “харуулд” гарах болсон гэнэ.
Бараг бэлэн болоод байсан Тавантолгойн баруун Цанхийн стратегийн хөрөнгө оруулагчийн гэрээнээс үг, өгүүлбэр гэнэт алга болж, сүнс сүүдэр нь “дээрэм тонуул” хийгээд хүчрэгдэхээ байсан юм байх. Хамгийн сүүлд гэхэд л, Цанхийн баруун хэсэгт эзэн бие нь тодорхойгүй 10 хувийг эзэмших эрхтэй Монголын тал хаанаас ч юм гарч ирээд сонгон шалгаруулалтад бүр ялчихсан гэнэ үү. Тиймээс л...
“Доржсүрэн” ганцхан олдох амьдралаа хугаслаад хорвоогоос буцжээ
Одоогоос яг 11 сарын өмнө телевизийн дэлгэц, сонины хуудаснаа циркийн хоёр баавгай алдагдсан тухай шуугиан дэгдэж байлаа. “Учир битүүлгээр хоёр баавгай авч явсан иргэдийг баривчиллаа”, “Баавгайнуудыг Тэрэлжид тэжээхээр боллоо”, “Хоёр баавгайг хэрэг хийсэн ялтан шиг хоргоож байжээ”, “Баавгайнуудыг ирэх хавар байгальд нь тавина” тэж ирээд л циркийн баавгайнуудын тухай мэдээлэл хэдэн өдөр хэвлэлийнхний хараа, олны анхааралд өртөж байсан билээ. Тэднийг хүмүүс өрөвдөж, тийм байдалд оруулсан этгээдүүдийг зэвүүцэж байсан үе саяхан мэт санагдавч даруй бүтэн жилийн нүүрийг үзэх гэж байна. Тэгвэл...
Уламжлалт нядалгааны арга хэвээр байсан цагт Монгол малын мах Уралын нурууг давахгүй
Сүүлийн үед Монголчууд махнаас татгалзаж олноороо цагаан, ногоон хоолтон болж байна. Жилийн дөрвөн улиралтай Монгол орны хувьд махгүйгээр амьдрах боломжгүй хэмээн үзэх хүмүүс ч байдаг. Тийм байхыг үгүйсгэхгүй. Гэвч бид...
Цөмийн хаягдлыг Монголд булшлах гэрээнд П.Алтангэрэл, Р.Бадамдамдин нар ч бас оролцжээ
Монгол орныг цөмийн хаягдлын булш болгох тухай мэдээллүүд хүн бүрийг түгшээсээр байна. Мэдээллийн хэрэгслүүд энэ талаар өгүүлэхдээ зарим үйл явдлыг цаг хугацаа, эзэн биегүйгээр ерөнхийлөн тоймлосон нь учир дутагдалтай байгаа ажээ. Иймд манай улсад чухам хэн, хэн энэхүү аймшигтай хаягдлыг сүүлийн үед эрчимтэй хөөцөлдөөд байгааг тодруулах үүднээс Zindaa.mn сайт зарим баримтуудыг онцлон хүргэж байна...
Гэрлэх ёслолын ордныхон ганц гээд давраад байна уу...
Аз жаргалтай амьдралын эхлэл, насандаа ганц хийх баяр бол гэрлэлт. Тиймдээ ч ихэнх хос нийслэлдээ ганц байх гэрлэх ёслолын орондоо ёслол үйлдэхийг хичээдэг. Харамсалтай нь...
Оросууд шатахуунаар чангалж байгаа нь Х.Наранхүү, С.М.Богданчиков нарын гэрээтэй холбоотой ажээ
УИХ-ын гишүүн Х.Наранхүүг Авлигатай тэмцэх газраас 10 тэрбум төгрөгийн хэрэгт сэжиглэн шалгаж байгаа. Гэхдээ түүний хэргийг өршөөлийн хуульд хамааруулан хэрэгсэхгүй болгох тухай ч бас яригдаж байна. Өөрөөр хэлбэл эрх мэдлээ ашиглан “Эрдэнэт” үйлдвэрээс ийм хэмжээний юм тоншсон нь түүний зол болоод дуусах бололтой. Ерөнхий сайд асан С.Баяр Оросын нефть экспортлогчидтой сэм тохиролцоо хийхэд харин...
Монголчууд Оросын мафийн гишүүн С.В.Паушокт дахин хулхидуулав
С.В.Паушок гэдэг хүнийг монголчууд сайн мэддэг болсон. Сайн хулгайч, луйварчин гэдгийг нь ч голдоо ортол мэдэрсэн биз. Тэр “Алтан дорнод монгол” компаниа Монголд санаандгүй байгуулчихаагүй. Цаанаас нь Оросын том гарууд түүнийг хатгаж, чиглүүлж, зааж, зааварлаж байлаа. Монголын алтыг яаж хямдхан, хажуугаар нь...
Хотын утааг бууруулна гэсэн нь дахиад л хулхидалт боллоо
АНУ-ын мянганы сорилтын сангаас буцалтгүй тусламж болгож өгсөн мөнгөнөөс 40 гаруй сая ам.долларыг “Цэвэр агаар” төсөл гэгчид оруулж утаагүй түлш, зуух, эрчим хүчний хэмнэлттэй жижиг оврын орон сууц, дулаан хадгалах чадвар өндөртэй гэрийн бүрээс зэргийг хязгаарлалтын бүсэд хамрагдсан гэр хорооллын айлуудад өгөхөөр болсон. Бүтэн жил гаруй дарга нар энэ тухай л яриад байлаа. Нүсэр том ажил зохион байгуулж, шилдэг зуух, түлш үйлдвэрлэж байгаагаа баахан сурталчилсан. Одоо...
Төр, түмнээ хамгаалах тангараг өргөсөн албан хаагч хүчингийн хэрэг үйлдсэнээ хүлээх ёс зүйгүй болжээ
Та бидний амь нас, өмч хөрөнгийг хамгаалах ёстой ОБЕГ-ын албан хаагчид саяхныг хүртэл нэр цэвэр байсан. Харин саяхнаас ОБЕГ-ийн нэр сэвтэж эхлээд байгаа. Сэвтэх үүдийг тус газрын дарга асан Д.Даш, Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр нар нээсэн гэхэд буруудахгүй. Дээдэс нь ийнхүү гүйдлээ олохгүй байгаа нь доодост нь нөлөөлөв үү? Эсвэл...
Хотын захирагч Г.Мөнхбаяртай дахиад шүүхдэлцэх үү
Хот байгуулалт, барилгажилтын ажил хог дээр хаягдаад олон жилийн нүүр үзэж байна. Үе үеийн хотын захирагч, түүний ажлын албатууд олигтой юм бараг хийсэнгүй. Хотын иргэд өдөр тутам бухимдалтай аж төрсөөр. Энэ талаарх жишээ баримт дэндүү олон. Хаваржин, зунжингаа...
Хамба лам Чойжамц: Би бусдаас онцгойдоо эхнэр аваагүй хэрэг биш...
Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам, монголчууд бидний бишрэн хүндэтгэдэг шашны зүтгэлтэн Д.Чойжамц гуай багадаа лам болж тоглодог хүүхэд байсан ажээ. Лам төрхтэй байсан болоод ч тэрүү сургуульд ороод “лам” хочтой болж, улмаар том ангид ороход “лам” хоч нь “маарамба” хочоор солигдсон гэдэг. Амьдралыг өөрийнхөөрөө янз бүрээр төсөөлдөг тул түүх шаштир их сонирхдог байж. Номын хоббитой тэрээр...
Р.Содхүү Хятадын “Петро Чайна Дачин Дамсаг” компанид үйлчилж, монголчуудаа дарамталж байна
Хятад руу ашигт малтмалын томоохон орд газруудаас тээвэрлэлт хийж буй автомашины замууд Монголын байгаль экологт томоохон хохирол учруулж байна. Дорнодын Матад сумаас, Өмнөговь аймгаас, Сүхбаатар аймгийн Сухбаатар сумаас нефть, төмрийн хүдэр, нүүрсний тээвэр хийж байгаа. Эдгээрийн улмаас автомашины маш олон салаа зам гаргасныг тоолж тогтоосон нь ховор бололтой. Гэхдээ...
С.Зориг агсны эхнэр Булган хүн амины хэрэгт холбогдож байжээ
“Элит” гэдэг мөнгө зиндаагаар бүрэлддэггүй, сэтгэлгээний төвшнөөр бий болдог зүйл. Монголчууд бидний хувьд өнөөдөртөө 40, 50 мянгат, цаашлаад Сансар, Бага тойрог гээд жижиг хотынхоо, жижигхэн төвд л элитүүд байсан, байх ёстой юм шиг зүтгэдэг. Тэгээд 23, 1 дүгээр сургууль болон Орос сургууль дүүргэсэн л бол элит болох гэж эндүүрдэг. Гэхдээ...
Бүтэлгүй хайраас болж ихэвчлэн охидууд амиа хорлох болжээ
Он гарснаас хойш Хордлогын яаралтай тусламжийн төвд нийт 500 гаруй иргэн хандсан байна. Жилээс жилд тус төвд хандаж байгаа хүмүүсийн арга нь улам нарийсч хордож нас барж байгаа хүмүүс ихсэж байгаа аж. Тухайлбал...
Оюутолгойг хятадууд эзэгнэж байна
Монголчууд бид байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлж байна. Энэ нь ухаант өвөг дээдэс маань хойч ирээдүйгээ бодож амар амгалан, баян тансаг амьдралыг бидэнд өвлүүлсэн хэрэг. Харин өнөө цагт ухаангүй ноёдоос болж энэ их баялаг, түүнийгээ дагасан газар шороогоо ашиг хайсан хомхой гадныханы гарт үргүй сүйтгүүлэх болоод байна. Эдний нэг бол...
Таван толгой хатуу шүүмжлэлд...
Олны гайхлыг төрүүлсэн Таван толгойн ордын асуудлаар Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд эрдэмтэд, иргэний байгууллагын төлөөллүүд халуухан яриа өрнүүлжээ. Өчигдөр болсон энэхүү ярилцлагын үеэр Таван толгойг ашиглалтанд оруулах талаар Засгийн газраас явуулж буй үйл ажиллагаа хангалтгүй байна гэсэн шүүмжлэл хүчтэй өрнөсөн байна. Харамсалтай нь...
Нийгэм, эдийн засгийн алба
Сэтгэгдэл ( 0 )