Эрүүл мэндийн дэд сайд, АУ-ны доктор Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгуур шийдэл маш чухал

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 10

Юуны өмнө танд оройн мэнд хүргэе. Манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа.

 “Тулгуур шийдэл” нэвтрүүлгийн анхны дугаарт оролцож байгаадаа маш их билэгшээж байна. Энэ нэвтрүүлэг маань эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг үнэхээр бодит үнэн зөвөөр нь шийдвэрлэх тийм тулгуур нэвтрүүлэг болно байх гэж гүнээ итгэж байна.

Манай нэвтрүүлэг урьж ирүүлсэн зочдоосоо нэгэн асуултыг тавьж байгаа.Тэгэхээр та эрүүл сэтгэл, тулгуур шийдэл гэдэг үгийг таны бодлоор юу гэсэн үг вэ? Та энэ үгийг юу гэж тайлбарлах вэ?

Нэгэн Буддын ухааны гүн ухаантаны бичсэн сайхан үг санаанд орж байна. Тэрээр хэлэхдээ :
Сэтгэцийн бүхий л төрх байдал сэтгэл хошуучламуй
Сэтгэл тэдний захирагч агаад бүгд түүнд баглагдмуй
Бузар сэтгэлээр  аливааг ярьж үйлдэгч хэн нэгэн 
Бухын хөлд чирэгдэх тэрэгний дугуй мэт түүнийг зовлон мөшгөмуй..
. гэж хэлсэн байдаг юм билээ. Тэгэхээр энэ маш үнэн үг л дээ. Хүний сэтгэл эрүүл байгаа цагт эрүүл сэтгэц, бодол ургаж гарч төрнө. Эрүүл сэтгэц, бодол байгаа цагт үнэхээр эрүүл тулгуур шийдэл гарна. 

Тийм учраас энэ сайхан нэвтрүүлэг, угаасаа агуулга нь ч, нэр нь ч гэсэн сайхан юм байна. Эрүүл мэндийн салбарт ялангуяа тулгуур шийдэл маш чухал. Яагаад гэвэл эрүүл мэндийн асуудал гэдэг маань дан ганц эрүүл мэндийн салбарын хариуцах асуудал биш. 
Өөрөөр хэлэхийн бол хүн эхийн хэвлийд бий болох өмнөх үеэс эхлээд энэ хорвоог орхин орхитол байх тэр бүхий л амьдралынх нь туршид Монголын бүхий л хүн амын асуудлыг шийдвэрлэдэг ийм том салбар. Яг ийм салбар байхгүй. Боловсролын салбар гэхэд тухайн хүмүүс боловсрол эзэмших, сургуульд сурах насны тэр л хүмүүсийн асуудлыг хариуцдаг. Эрүүл мэндийн асуудал гэдэг маань өөрөө маш цогц асуудал.  
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас томъёолсон эрүүл мэнд гэдэг томъёолол дотор бол хүн зөвхөн өвчин эмгэггүй байх биш харин эрүүл саруул, оюун санааны хувьд нийгмийн бүхий л сайн сайхныг тэтгэсэн цогц байдлыг эрүүл мэнд гэж нэрлэнэ гэж хэлсэн байдаг. Зөвхөн энэ тодорхойлолтоос аваад үзэхэд эрүүл мэндийн асуудал бол дан ганц тухайн салбарт харьяалагдах асуудал биш юм. 
Тийм ч учраас эрүүл мэндийн салбарт сүүлийн жилүүдэд салбаруудын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны уялдааг бэхжүүлэх, хамтарч эрүүл мэндийн асуудлыг шийдэхэд чиглэгдэж уриалсан олон санал санаачлагыг гаргаж ер нь эрүүл мэнд гэдэг маань өөрөө бүх нийтийн үйлс болох тал дээр олон нийтийн ажлуудыг хийж тэр ч утгаараа нийгмийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэлээ болгосон байгаа л даа. 
Эрүүл мэндийн асуудал гэдэг маань хэзээ ч хүмүүсийн сэтгэлд хүрсэн байдаггүй. Зөвхөн манай улсад биш ерөөсөө дэлхийн нийтээр бүх улс орон даяар ийм байдаг. 
Дандаа шүүмжлэлд өртөж байдаг. Тэгээд нэвтрүүлэг болгон дээр ч юм уу чиглэгдсэн уриалсан олон санал санаачлагыг гаргаж ер нь эрүүл мэнд гэдэг нь маань өөрөө бүх нийтийн үүсэл болох тал дээр олон ажлуудыг хийж тэр ч утгаараа нийгмийн эрүүд мэндийг бол тэргүүлэгч чиглэлээ болгосон байгаа. Эрүүл мэндийн асуудал гэдэг маань хэзээ ч хүмүүсийн сэтгэлд хүрсэн байдлаар байдаггүй. Зөвхөн манай улсад ч биш ерөөсөө бүх дэлхий нийтээр бүх улс орон даяар ийм байдаг. 
Дандаа шүүмжлэлд өртөж байдаг тэгээд нэвтрүүлэг болгон дээр ч юм уу ер нь эрүүл мэндийн салбар шүүмжлэлд өртөмтгий. Сайныг нь ярихаасаа саарыг нь ярьдаг  учраас энэ салбарт нойр хоолгүй зүтгэж байдаг тэр 30 гаруй мянган, ажиллагсдынхаа, мэргэжилтнүүдийнхээ өмнөөс бид бол тэд маань хөдөлмөрлөөд байхад тийм үгийг сонсоод байхад хэцүү байдаг л даа. 
Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг сайхан үг бий.  Энэ нэвтрүүлэг маань бас нэг хийсэн ажлаа ард түмэндээ хэлэх, ярих ард түмнээрээ дүгнүүлэх, үнэхээр асуудал байгаа бол хамтдаа шийдэх, манай салбарыг ойлгох нөгөөтэйгүүр  эрүүл байна гэдгийн 70 хувь нь хувь хүнээс шалтгаалдаг юм байна. 
Бид хамтарч ажиллах ёстой юм байна гэдэг тэр төлөвшлийг бий болгоход хувь нэмрээ оруулсан сайхан нэвтрүүлэг байна гэж ойлгож байна.

Сүүлийн үед ард иргэдийн  гомдол гаргаж буй зүйл юу  вэ гэвэл  эмнэлгийн үйлчилгээ, тэр тусмаа анхан шатны тусламж маань иргэдэд жигд хүртээмжтэй, үнэ төлбөргүй хүрч чадахгүй байна гэсэн асуудал яригдаад байгаа юм.  Энэ тал дээр та  хариулт өгвөл?

 Монгол улсын хэмжээнд  тусламж үйлчилгээг бүхий л шатлалд явуулдаг. Анхан шатны, хоёрдох шатлалын, гуравдахь шатлалын гэж ангилан авч үздэг. 
Одоо  бид ийнхүү ангилахаа больсон. Аливаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ гэж хувааж байгаа. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бол гол төлөв анхан шатны тусламж үйлчилгээгээр авах ёстой байгаа. 
Анхан шатны тусламж үйлчилгээг бид  өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвөөр дамжуулж ард иргэддээ хүргэдэг. 
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатны тусламж үйлчилгээнээс яаж авах вэ гэвэл  тухайн иргэний зөв амьдрах, зөв зан үйлээр, амьдралаа авч явах за тэгээд тухайн үүсээд байгаа халдварт болон халдварт бус өвчний мэдээллүүдийг түгээх,  эрүүл сэтгэл байхад юу хэрэгтэй билээ  гэсэн бүхий л соён гэгээрүүлэх үйл ажиллагааг нийгмийнхээ эрүүл мэндээр дамжуулж өгдөг. 
Анхан шатны тусламж үйлчилгээг сумын эрүүл мэндийн төвөөсөө авахаас гадна иргэн  хүн бүхий л  нийгмийн эрүүл мэндийн чиглэлтэй холбоотой мэдээллийг авах эрхтэй. 
Тэр ч мэдээллээр хангах ёстой. Тийм учраас иргэд маань юун түрүүнд анхан шатны тусламж үйлчилгээг авахдаа  эрүүл мэндийн талаарх мэдлэгээ дээшлүүлэх үүднээс зөв  мэдээллийг байнга олж авч байх ёстой. Эмнэлгийн тусламж үйлчилгээг  өрх болон  сумын эмнэлгийн хүрээнд бол чих хамар хоолойн чиглэлээр гэх мэт бүхий л анхан шатны тусламж үйлчилгээг авч болно. 
Нөхөн үржихүйн чиглэлээр  гэр бүл төлөвлөлт, эх хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар гэх  мэтчилэнгээр анхан шатны тусламж үйлчилгээ  ард иргэдэд үнэ төлбөргүй хүргэгдэж байгаа. Өрхийн эмнэлэг дээр бол стандартууд гэж байна. Өрхийн эрүүл мэндийн төв ийм хэмжээний тусламж үйлчилгээ үзүүлнэ. Үнэ төлбөргүй төр бүрэн хэмжээгээр хариуцна. Анхан шатны тусламж үйлчилгээг авсаны дараа дараагийн шатлалд орох зайлшгүй шаардлагатай бол дүүргийн эмнэлэг цаашлаад төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд очих ёстой. 
Гэтэл практик дээр ямар байдал үүсээд байна вэ гэвэл хүмүүс маань шатлалаараа явахгүй шууд клиникийн төв эмнэлгүүд буюу 1,2,3 эмнэлгүүд  дээр болон  ХСҮТ дээр оччихоод тэнд бөөгнөрөл дараалал ихээр үүсч  тэгээд бухимдаад байдаг. 
Тэгэхээр өрхийн эмнэлэг маань нэн түрүүнд тухайн иргэнээ үзээд танд ийм  оноштой байгаа юм байна, танд ийм эмчилгээг бид өрхийнхөө эрүүл мэндийн мэндийн төвөөр үзүүлнэ. Харин энэ эмчилгээ үйлчилгээ боломжгүй  учраас та дараагийн дүүргийн эмнэлэгт үзүүлнэ ээ гээд бичиг бичиж өгөх хэрэгтэй. Үүнийхээ дагуу тухайн иргэн 2 дахь шатлалын эмнэлэг дээр очоод тэндээ зохих эмчилгээ, үйлчилгээг аваад  үнэхээр төрөлжсөн нарийн мэргэжлийн  үйлчилгээг авах шаардлагатай бол 13A гэдэг маягтыг дүүргээсээ авч түүнийхээ дагуу клиникийн эмнэлгүүдээр үйлчлүүлэх  ёстой.  
Яг энэ тогтолцоо алдагдаад байгаа учраас нэг газраа бөөгнөрөл үүсч  улмаар бухимдал үүсэх   асуудлууд байгаа. Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх бүхий л багаж тоног төхөөрөмжөөр хангагдсан байгаа. Чих хамар хоолойн чиглэлээр гэхэд тусламж үйлчилгээ үзүүлэх багажаар хангагдсан  байгаа. 
Нүдний үзлэг , амны хөндийн  үзлэг дээрээс нь өрхийн эмнэлэг дээр даралтаа үзүүлэх,  биеийн жингийн индексийг харьцуулж үзэх,  хүүхдүүдийг бичил хоол тэжээл амин дэмээр хангах,  вакцинжуулах, төрсний дараах хүүхдийг 72 цагийн дотор авч үзэж хяналтандаа авах, 1 сар хүртэлх хүүхдийг 7 хоног бүр үзэх , 1-2 сар дотор бол 14 хоног дотор үзэх,  1-5 насны хүүхдийг хагас жил тутамд үзэх,  ахмад настануудыг  тухайн өвчин эмгэгүүдийнх нь ангилалаар нь ялган ямар шатлалын үйлчилгээ хийхийг тодруулах нөгөөтэйгүүр гэрээр нь очиж үйлчлэх ахмадуудын халамжаас авах  тэтгэлэгт нь хамруулалж зөвлөгөө өгөх , эрүүл саруул амьдрах бүхий л зөвлөгөөг өгч  цаашлаад  оношлогоо шинжилгээний хувьд   бид өрхийн эмнэлэг дээр цусан дахь холестрол, сахарын хэмжээ,  билирубин гэх мэт үзүүлэлтүүдийг  түргэн илрүүлэх оношлуурын тусламжтайгаар хийж байгаа. Цаашлаад бид  өрхийнхөө эмнэлэг дээр ЦЕШ болон ШЕШ-г ч  авдаг. 
Энэ шинжилгээнүүдийг цаашид тусгай тогтолцоогоор зөөн эмнэлгүүд дээр хийгээд цахим сүлжээгээр хариу нь хүрээд ирдэг ийм тогтолцоо руу орох гэж байгаа. Ингэж чадах юм бол  хүн болгон ЦЕШ ба ШЕШ -г өгөх гээд дүүргийн эмнэлэг ба 3-р шатлалын эмнэлэг дээр бөөгнөрч зогсоод байх шаардлагагүй болно гэж найдаж байгаа.  
Үүнийг зорьж  боловсронгуй болгох үүднээс  анхны алхмууд  амжилттай хийгдээд явж байна. Ер нь  цахим сүлжээнд эрүүл мэндийн салбарыг нийтэд нь оруулах үүднээс дэлхийн банкнаас 15 сая долларын хөнгөлөлттэй зээлийг авч анхан шатны тусламж үйлчилгээнээс эхлээд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг мөн эрүүл мэндийн яам, сум өрхийн эрүүл мэндийн төв бүгдийг нь холбосон нэгдсэн сүлжээнд орох гэж байна. Энэхүү тоног төхөөрөмж нь БНХАУ- ын зээлээр олгогдож байгаа. Зээлийн хүрээнд 7300 гаруй компьютер худалдан авч цахим сүлжээнд холбон тодорхой программаар ажиллуулах юм. 

Иргэд маань эмнэлэгт хандахаасаа илүү эмийг дур мэдэн ихээр авдаг болж эмийн үнэ ч  сүүлийн үед маш тогтворгүй байгаа. Эмч нар  эмийн зохистой хэрэглээ гэж ярьж байгаа боловч  хэрэгжүүлж чадахгүй байна. Хэн дуртай нь  аптекаас эм аваад л уудаг  нь тухайн хүнд эм болох биш харин хор болоод байна гэж ойлгодог.  Энэ талаар таны бодол?


Эмийн зохистой байдлыг хангах үүднээс эм эмнэлгийн хэрэгсэлийн тухай хуулинд   тодорхой зааж өгсөн байгаа. Тодорхой хяналттай байхаас гадна   эмийн чанар хангамж хүртээмж хяналтыг тавих тусгай байгууллагатай  байна  гэж заасан байгаа. 
Удахгүй Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-4  хүрээнд лаборатори бий болж байна. Мөн үндэснийхээ эмийг үйлдвэрлэх үйлдвэрлэлийн стандарт болон тэр эмийн найрлаганд орох бүхий л  баримт бичгийн дагуу хийх  боломж манай улсад бүрдсэн. 
Эмүүдийн дийлэнх хувь нь үнэхээр импортоор  орж ирж байгаа.  Энэ бол эрүүл мэндийн салбарт хамаагүй асуудал болчихоод байгаа. 
Эрүүл мэндийн салбар эмэндээ ямар хяналт тавьдаг вэ  гэхээр эмийн бүртгэлийн хувьд одоогоор 4000 гаруй эмийг бүртгэчихээд байж байна. Тэр эмүүд сайн чанартайгаас гадна тухайн улсын орж ирж байгаа эм 5 -аас  доошгүй улс оронд экспортлогдон гарч байгаа олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сайн чанарын эмийг бүртгэж байгаа. 
Ийм эмийг манай  эмийн сангуудаар өгч байгаа. Ард иргэд маань энэ талаар мэдээлэл муутай байдаг л даа. Жишээлбэл тухайн аптекаас ороод эмээ авахдаа наад эм чинь эмийн бүртгэлд бүртгэгдсэн юм уу гээд  интернэт дэх эмийн бүртгэл бүхий сайтад орж харахад тодорхой бичсэн байдаг. Хэрэв улаан гэрэл ассан байвал энэ эмийн хугацаа дуусч байна гэсэн үг. 
Бүртгэлийг цааш нь сунгагдах үгүй  нь тэр зөвлөлөөр шийдэгдээд сунгана.   Сунгагдаагүй бол тухайн  эмийг авахгүй байх хэрэгтэй. Харин ногоон гэрэл асч байвал  энэ эм бүртгэлтэй худалдан авч болно гэсэн үг бөгөөд  шар гэрэл асч байвал энэ эмийн бүртгэлийн хугацаа дуусах гэж байна гэсэн үг юм.  Тэрийг хэн ч болов интернэтээр ороод мэдээллийг бүрэн гүйцэт авах боломжтой. 
Ард иргэд маань өөрсдөө маш сайн хяналт тавигч байх ёстой.  Эмийг санд  очихдоо яагаад надад энэ эмийг жороор өгөхгүй байгаа юм бэ ?  Танай эм чинь  эмийн бүртгэлд бүртгэгдсэн чанарын баталгаатай эм мөн үү? гэдгийг мэдэх эрхтэй.  Яагаад гэвэл тэрхүү  программ бүхий  сайт дээр  мэдээлэл,  хайрцагны зураг, хэмжээ заавар,  үйлдвэрлэсэн он сар, үйлдвэрлэсэн улс оронтой нь  бүгдийг нь бичсэн байж байгаа. 
Тэрийг харьцуулж харах эрхтэй байна.  Гар дээрээс битгий эм аваачээ. Зарим амьдралаа дээшлүүлэх гэж буй хүмүүс чанартай, чанаргүй  эм оруулж ирээд л тэрхүү эм нь тодорхой хугацаанд хурдан зарагдаж  мөнгө нь эргэлдэн дахиад л  мөнгө болж орж ирж байвал тэр бусдын эрүүл мэнд хамаагүй гэсэн сэтгэлгээтэй хүмүүс Монголд олон байгаа.  Чанаргүй буюу баталгаагүй эм гэдэг нь  хүнийг хордуулахаасаа илүү  дотор нь орж байгаа бүтэц найруулга нь стандартынхаа хэмжээнд байдаггүй. 
Иймээс  иргэд маань өөрсдөө хяналттай байх ёстой юм. Энэ хяналтыг бий болгох механизм нь хууль эрх зүйн хувьд бүхий л хэлбэрээрээ Монголд байгаа шүү дээ.
Эмийн хувьд бас түрүүн анхан шатны тусламж үйлчилгээ гэж ярихад дурьдсан.  Үнэ төлбөргүй гэж байсан хэрнээ яагаад үнэ төлбөртэй байна гэж хүмүүс ярьдаг. Төлбөртэй гэдэг нь юуны учраас гэхээр тухайн хүнийг үзэх, чагнах болон даралтыг нь үзэж оношлох, эмчлэх үйлчилгээний хөлс   бүгд  төрөөс төлөгдөж байгаа. Энэхүү тусламж үйлчилгээг иргэн хүн бол нэг ч төгрөг төлөлгүйгээр авч байгаа. 
Харин яагаад үнэтэй болчихоод байна  гэвэл эмч эмийн жор  бичиж өгөхөд нөгөө эмээ эмийн сангаас  авахад мөнгө төлж байгаа учраас үнэтэй мэт болоод байгаа. Тэгэхээр  132 ширхэг хөнгөлөлттэй эмийн жагсаалт гэж байдаг. Толгойны эмээс авахуулаад төрөл бүрийн эмийг 26 аптекаар 60%  хүртэл хөнгөлөлтэйгээр авах бүрэн боломжтой. Хаанаас хөнгөлттэй авахыг өрхийн эмч тухайн иргэнд хэлж өгнө.  Төр бүрэн зардлыг нь хариуцна гэсэн эмүүд ч байдаг. Энэ  нь хавдар, сэтгэцийн болон удаан хугацаагаар нөхөн сэргээх эмчилгээнд орох эмүүд орно гээд сайдын тушаалаар батлагдаад гарчихсан. 
Үүнийг зарим  иргэд бас мэддэггүй.  Мөн цогц шинэчлэлийн хүрээнд  гэдэг  ч юм уу сүүлийн хэдэн жилийн хугацаанд ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах олон боломжууд бүрдсэн. Иргэд  сар болгон 30 мянган төгрөгний оношлогоо хийлгэх боломжтой болсон бөгөөд 30 мянган төгрөгнөөсөө давах юм бол иргэн хувиасаа өөрөө гаргана.  Иргэн хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдолд нийт зардлынхаа 10% -ийг  заавал хувиасаа төлнө.  Энэ бол хуулиараа заагдсан байдаг.  
Ер нь эрүүл мэндийн салбарын бүхий л асуудлыг төр нуруун дээрээ үүрнэ гэдэг бол маш хэцүү. Үүрч чадахгүй байгаа учраас алдаа доголдол гараад байгааг үгүйсгэх аргагүй.   Хоёр талын хариуцлагатай байх  үүднээс тодорхой үүргийг иргэд хариуцахаас гадна  иргэн хүн жилд 1120000 мянган төгрөгний хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг авах эрхтэй. 
Мөн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч ажиллагсад бол жилд  нэг удаа оношлогоо эмчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой.  Яагаад гэвэл энэ салбарт зүтгээд өөрсдийгөө хаядаг хүмүүс байгаа шүү дээ.

Иргэн хүн 10% төлбөрийг өөрөөсөө гаргах ёстой гэсэн. Улсын эмнэлэгт хэрэгжээд байдаг. Харин хувийн эмнэлэг мөн адил ийм байх уу?

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрүүл мэндийн салбарт тодорхой хэмжээнд сайн шийдэж явж байгаа гэж бодож байна. Ялангуяа улсын эмнэлгийн төдийлэн хүргэж  чадахгүй байгаа үйлчилгээг хувийн хэвшлийнхэн хүргэхээр болгох бол мөн шинэ техник технологийг нэвтрүүлэх тохиолдолд эрүүл мэндийн яам зөвшөөрлийг нь өгөх,  харж үзэх хэрэгтэй.   
Сонгон шалгаруулалтаар даатгалаас авах боломжуудыг бүрдүүлж байгаа.  Ортой хувийн хэвшлийн эмнэлгүүд бол даатгалаас мөнгө авч байгаа ш дээ. Урьд нь гучин мянган төгрөг авдаг байсныг бодвол  нэг зуун мянган төгрөг болгон ахиулсан байгаа.  Нэг хүн хувийн эмнэлэгт хэвтээд гарахад  100 мянган төгрөгийг тухайн хэвтэн эмчлүүлэх зардалд даатгалаас шууд тухайн хувийн эмнэлэгт очиж байгаа. 
Ард иргэд маань үүнийгээ сайн  мэдэхгүй болохоор хэвтэн эмчлүүлсэн мөнгөө бүгдийг нь төлөөд байгаа.  Хувийн эмнэлэг ард иргэдээс төлбөрөөс авахдаа тухайн хүний хэвтэн эмчлүүлэх зардалд даатгалаас авч байгаа 100 мянган төгрөгийг хасч  үлдсэн төлбөрийг  иргэдээс авах ёстой байгаа. Ийм боломжууд бүрдсэн байгаа. 

Эрүүл  мэндийн салбарт  засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна? Мөн эрүүл мэндийн яам 2010 оноос хойш цогц шинэчлэлийг хийсэн. Та энэ талаар ярина уу?

2010 оны 12 сарын 28-нд Монгол Улсын Ерөнхий сайд эрүүл мэндийн яаманд хүрэлцэн ирж  эрүүл мэндийн салбарт цогц шинэчлэлийг эхлүүлэх нь зүйтэй юм байна гэсэн. Үүний дагуу ажлын хэсэг гарч бид цогц шинэчлэлээ эхлүүлээд явж байгаа. 
3 жилээр цогц шинэчлэлийг хийхээр зорьсон байсан. Нэгдүгээрт  цогц шинэчлэлийн хүрээнд эрх зүйн таатай боловсронгуй орчин бүрдүүлэх чиглэлээр олон хуулийг баталж гаргаж их хурлаараа батлуулаад одоо мөрдөөд явж байна. 
Саяхан 4 хуулийг УИХ-д өргөн барьчихлаа. Энэ хуулиудад заасны дагуу эрүүл мэндийн салбарын хөгжил, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нийт ажиллагсад мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах ард иргэдэд зүй ёсны таатай боломж нөхцөлүүд бүрдсэн. Түрүүн би зах зухаас нь дурдсан. Жишээлбэл  эрүүл мэндийн тухай хуулинд бол нийгмийн халамжийн чиглэлээр гэхэд өрх сумын эмнэлэгт ажиллаж байгаа бүх эмч нарыг тэтгэвэрт гарахад нь 36 сартай тэнцэх тэтгэврийг олгоно. 
Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч нарт зөвхөн өрх сум биш хот хөдөөгүй ажиллаж байгаад нь 24 сартай тэнцэх тэтгэвэрийг олгоно. Мөн хөдөө орон нутагт ажиллаж байгаа нийт эрүүл мэндийн салбарын ажиллагсадын хувьд  18 сартай тэнцэх тэтгэвэрийг олгохоор болсон. Энэ бол зөвхөн сумын эмнэлгүүдэд хамааралтай байсан бол бид аймгийн нэгдсэн эмнэлгүүд, Улаанбаатар хот дахь өрхийн эмнэлгүүдээ хамааралтай болгосон гэх мэт олон боломжуудыг бүрдүүлсэн. 
Мөн  хариуцлагын тогтолцоог бий болгож өгсөн. Өөрөөр хэлбэл эмчийн хариуцлага нь юу байхын? Иргэний хариуцлага нь юу байхын?   гэдэг асуудлууд тодорхой болж байгаа гэж ойлгож байна. Үүнээс гадна миний бодлоор эмнэлгүүдийн  өмнө хүлээх иргэний хариуцлагыг бий болгосон хууль байх ёстой гэж ойлгож байна. Ингэхийн бол миний дээр дурдсанчлан  доголдол алдаа, завхрал гарахгүй. Ер нь бол энэ цогц шинэчлэлийн хүрээнд олон асуудлуудыг хийсэн байгаа.  
Эрүүл мэндийн салбар түүхэндээ байгаагүй бүтээн байгуулалт, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийлээ.  Одоо тооцоод үзэхэд хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөрт 22 зорилт,  95 заалт бүхий зорилтуудыг тавьсан. Энэ маань 91.8% нь биелэлттэй байсан. Одоо өнгөрсөн хугацаанд шинэ сайдтайгаа хамран ажиллаж засгийн газрын мөрөн хөтөлбөр 100% хэрэгжих бололцоотой юм. Энэ жил бид төсөвтөө 2.5 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Монгол улсын иргэн бүрийг нарийн мэргэжлийн оношлогоо шинжилгээнд хамруулна гэдэг бол үнэхээр нэгэн зэрэг нэг дор хийчих боломжгүй.  Гэхдээ бид үүнийг үе шаттайгаар хийгээд явж байгаа. Одоо бид Монгол улсын мянганы хөгжлийн зорилтот тавьсан зорилтоо биелүүлчихлээ. 
Эхийн эндэгдлийг 1990 оныхтой харьцуулахад 4 дахин бууруулна гэсэн бол  4 дахин буурчихсан байгаа.  Эхийн эндэгдэл өндөртэй орноос дунд зэргийн эндэгдэлтэй оронд орсон. Тэгэхээр энэ хүрсэн амжилтуудаа улам бататган бусад салбаруудынхаа тусламж  уялдаатайгаар улам илүү хичээн ажиллан  амжилтанд хүрэх ёстой гэж бодож байна. 

  Ярилцлага маань өндөрлөж байна. Манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирж иргэдэд маань үнэтэй зөвлөгөө өгсөн танд  баярлалаа. Хүний төлөө  гэсэн сайхан сэтгэл чинь үргэлж бялхаж,  олон хүмүүст эрүүл мэнд, аз жаргал бэлэглэж байх болтугай гэж хүсье.

За баярлалаа. Танай нэвтрүүлгээр дамжуулж ард иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу нээлттэй байх ийм сайхан боломжийг өгнө байх гэж итгэж байна. Ер нь сайн нэвтрүүлэг бол ард түмэн өөрөө өөртэйгээ ярьж байгаа юм шиг байдаг  гэдэг. Тийм учраас   иргэд маань ч гэсэн энэ нэвтрүүлэгтээ  идэвхтэй оролцоосой гэж хүсч байна. Ингээд хамтын оролцоотойгоор аливаа асуудлуудыг шийдэхэд ил тод тунгалаг байх юм бол бид танай нэвтрүүлгийн нэр шиг тулгуур шийдэлд хүрнэ  байх гэж бодож байна. Энэ сайхан нэвтрүүлгийг санаачлан хийж байгаа танай хамт олонд баяр хүргэе. 


 


Ярилцсан: Н.Намжилмаа


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(138.29.16.23) 2014 оны 06 сарын 21

Stands back from the keyboard in amamezent! Thanks!

0  |  0
Top