Хачирхалтай ажлууд

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 14

 

 Дэлхийн өндөр хөгжилтэй 30 оронд л гэхэд 2.8 сая эмч байдаг гэнэ. Бас багш, инженер зэрэг хэн бүхний мэдэх мэргэжлийг эзэмшсэн хүний тоо хэдэн зуун саяар хэмжигдэнэ. Гэтэл нүүр “хадгалагч”, мөнгө угаагч, хүүхэлдэй эмчлэгч хэмээх мэргэжилтэн дэлхийд хэд байдаг бол? Хачирхалтай энэ ажлуудыг гүйцэтгэдэг хүмүүсийн заримыг нь хуруу даран тоолж болохоор аж.

НҮҮР “ХАДГАЛАГЧ”

АНУ-ын дөрвөн Ерөнхийлөгчийн нүүрийг тэд “хадгалах” үүрэгтэй. Өмнөд Дакота мужийн Кистоун хотоос хол гүй орших Рашмор ууланд Жорж Вашингтон, Томас Жефферсон, Теодор Рузвельт, Авраам Линкольн нарын баримал бий. 18.3 метр өндөр боржин чулуун баримлыг уран барималч Гутсон Борглумаар ахлуулсан 400 орчим хүн 1927-1941 онд бүтээсэн түүхтэй. Өнг өрсөн зууны 60-аад онд Ерөнхийлөгч нарын баримлын нүүр цуурч эхэлсэн байна. Энэ цууралт том рох хэрээр мэргэжилтнүүд нэгэн ар га бодож олжээ. Цуурсан газарт нь боржин чулууны үйрмэг, цагаан ту галгыг маалингын тостой хольсон зуурмаг түрхэж эхэлсэн байна. Сүүлийн хорин жилийн турш нүүр “хадгалах”, сэргээн засах ажлыг дөрвөн хүн хийж байгаа аж. Ерөнхийлөгч нарын нүүрийг арчилдаг ажлаараа тэд бахархдаг гэнэ.

 


ҮРЖЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭГЧ

Үнээ хээлтүүлэх эрхэм үүрэг хүлээсэн буханд “туслагч” хэрэг тэй байдаг гэнэ. Нэг бух өдөрт дунджаар 3-4 үнээ хээлтүүлэх чадвартай. Гэтэл 3000 үнээ хээлтүүлэхэд хэдий хэмжээний хугацаа шаардагдах вэ? Бухны хүч чадлыг гамнахын тулд түүний үрийн шингэнийг шилэнд хийж аваад үнээнд суулгадаг мэргэжилтнүүдийг “үржил үргэлжлүүлэгч” хэмээдэг аж. АНУ-д энэ ажлыг гүйцэтгэдэг найман хүн байдаг гэнэ.


ЯСНЫ ТООС ЦЭВЭРЛЭГЧ

Канадын Оттава, Торонтогийн их сургуулийн эрдэмтэн Дон Кушнер номон доо “үлэг гүрвэлийн ясны тоос цэвэрлэгч”-ийн тухай анх дурдсан нь бий. Араг ясны тоосыг арчиж цэвэрлэдэг ноён Мопски хүүхэд багачуудын дунд төдийгүй байгалийн түүх, палеонтологийн музейнүүдэд ажилладаг мэргэжил нэгтнүүдийнхээ дунд ч нэрд гарсан билээ. Үлэг гүрвэлийн ясыг арчихад анхаарал, нягт нямбай зан төдийгүй олон жилийн дадал туршлага хэрэгтэй байдаг аж.

БӨМБӨГ “АВРАГЧ”

Гольфын бөмбөг тогтоол ус, гол, цөөрөм рүү орох тохиолдол олонтаа. Тамирчдын уурыг бардаг энэ зүйл хэн нэгний хоолоо олж идэх арга болдог аж. Уснаас бөмбөг гаргаж ирдэг хүмүүс бас ч үгүй “хөөрхөн” орлого олно. АНУын мэргэжилтэн Форест Ротчайльдын хэлснээр гольфын тэмцээний үеэр тэд өдөрт 4000 бөмбөг “авардаг”, нэг бөмбөг уснаас гаргахдаа дунджаар 7-12 цент авдаг гэнэ. Түүнчлэн уснаас гаргаж авсан бөмбөгөө тэд гольфын клуб эсвэл, эздэд нь буцааж өгдөггүй, хуучин бөмбөг худалдаж авдаг, зардаг хүмүүст тушаадаг байна.

ХАЙРЦАГ ОНГОЙЛГОГЧ

Мөнгө, үнэт эдлэл хадгалдаг төмөр хайрцаг онгойлгодог хүмүүст ашиг олоод зогсохгүй нэрд гарах боломж бий. Сейфнийхээ түлхүүрийг хаясан хүмүүс энэ мэргэжилтнүүдэд ханддаг. Сейф, дотор нь байгаа эд зүйлсийг гэм тээхгүйгээр хурдан онгойлгох үүрэгтэй тэдний хамгийн алдартай нь Чарльз Куртни. 1920–1940 онд тэр бээр живсэн хөлөг онгоцонд байгаа олон сейфийг онгойлгосноороо нэрд гарч байжээ. Мөн Чарльз төмөр хайрцаг онгойлгогчдын холбоо байгуулж, уралдаан тэмцээн зохиож байжээ. “Lockmaster”s International Safecracking Com petition” хэмээх эл уралдаанд Жеф Ситар хэмээх америк эр найман удаа тэргүүлсэн түүхтэй.

ЗООС УГААГЧ

АНУ-ын Сан-Франциско хотын “Westin St. Francis” зочид буудалд Роб Холсен зоос угаагчаар ажилладаг. Тэрбээр Америкт, магадгүй дэлхийд ийм ажил хийдэг цорын ганц хүн. 1935 онд зочид буудлын менежер Дэн Лондон түүнийг эл ажилд томилжээ. Бээлийгээ халтар болгохоос эмээсэн хатагтай нар зоосон мөнгөнүүдийг угаахыг менежерээс шаардаж. Тэр үеэс хойш Роб Холсен зочид буудлын кассанд байгаа зоосон мөнгөнүүдийг угааж цэвэрлэдэг болсон аж. 20 жил энэ ажлыг хийхдээ тэрбээр 1.5 сая ам.доллартай тэнцэх хэмжээний задгай зоосыг угаасан гэнэ.

ХҮҮХЭЛДЭЙ “ЭМЧЛЭГЧ”

Хүүхэлдэй амь орсон гэх домгийг уншигч та сонсож л байсан байлгүй. Аймшгийн кинонд ч амилсан хүүхэлдэйг дүрсэлсэн нь бий. Ямар ч атугай хүүхэлдэй бол зүгээр нэг тоглоом биш гэдэгт итгэдэг хүн цөөнгүй. Эртний хүүхэлдэйнүүдийг сэргээн засварлагчдыг эмч хэмээн нэрлэх нь бий. Хүүхэлдэйгээ “эмчлүүлэхээр” ирэгсдийн дийлэнх нь хүүхдүүд, эсвэл тэдний ээж аав биш, харин цуглуулагчид байдаг. Хүүхэлдэйн “эмч” олон зуун жилийн настай, ховор, үнэт тоглоомыг засахын тулд түүх, уран баримлын талаар мэдлэгтэй байх ёстой. АНУ, Канад, Итали, Испани, Австралийн хүүхэлдэйн “эмч” нарыг нэгтгэсэн ассоциаци ч бий.

Х.ОДОНЧИМЭГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top