Гутлаа хэрхэн яаж арчлах вэ? /зөвлөмж, энгийн аргууд/

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 18


 Шинэхэн хар гутлын гялтгар нь тухайн хүний мэдрэмжээс хамаарч хэт гялгар санагдаж болох юм. Ийм гялтгар нь ихэвчлэн арьсан дээрх өндөр концентрацийн вакс болон бусад төрлийн өнгөлөгч бодис түрхэгдсэнээс хамаардаг.

Хэрэв тэр бодис арилчихвал гутлын гялгар илт багасах болно.  Хумсны будаг арилгагч ацетон бол хар гутлын гялгарыг багасгах хамгийн амархан хэрэгсэл.

Хэрэв та үнэхээр гутлаа байнгын гялтгар байлгамааргүй бол энэхүү процесст зарим шаардлага тавигддаг ба та энэ аргыг хэрэглэснээр таны гутал бүр мөсөн гялгар байхаа болино.

Хэрэглэгдэх зүйлс:

  • Зөөлөн, хуурай даавууны өөдөс
  • Ацетон
  • Гутал тослогч
  1. Зөөлөн, хуурай давууны өөдсөө ашиглан гуталны гадаргууг цэвэрлэх.
  2. Өөр даавууны өөдсөнд бага зэргийн ацетон авна. Даавууг хэт норгох шаардлагагүй ба бага зэргийн нойтон байлгахаар ацетоныг шингээнэ. Ингэж шингээх нь хэрэглэхэд дөхөмтэй байдаг.
  3. Ацетон магадгүй гутлын өнгийг арилгаж болзошгүй тул гутлынхаа аль нэг анхаарал татахгүй хэсэгт ацетоноо туршиж үзээрэй. Эхлээд тэр хэсгээ жаахан үрээд дараагаар хэдэн минут хүлээх хэрэгтэй.
  1. Ацетоноор гутлаа зөөлөн, эргүүлэх байдлаар, гутлын гялтгар хэсэг рүү өгсөх маягаар арчина.  Хэт их хэмжээний ацетон таны гутлыг гэмтээж болзошгүй тул ацетонтой даавуугаа хэт дарах юмуу нэг удаад олон даавуу хэрэглэхээс зайлсхийх.
  2.  Гутлаа тослох. Энэ нь гутлын зарим гялтгарыг сэргээдэг тул энэ хэсэг бол чухал. Ацетон нь арьсан эдлэлийг тосонд нөлөөлж гутал цаашлаад хагарч болзошгүй.

Хэрхэн хөл өвтгөхөөргүй гутлыг сонгох вэ?

Эмэгтэй эрэгтэй хэн боловч сайхан, сүүлийн үеийн моодны гутал өмсөхийг хүсдэг. “The New York Times”–ийн мэдээллэснээр 3000 эрэгтэй, эмэгтэй хүнээс санал асуулга авахад өмнөх хэдэн жилийнхээс илүү их хүн өмсөж байгаа гуталдаа санаа зовдог болжээ. Тиймээс таны хөлийг хамгаалж чадах гутлыг сонгох талаар дараах зөвөлгөөг танд сонордуулъя.

  1. Гутал үнэхээр таны хөлөнд таарч байгаа эсэхийг шалгах. Гутал авахаар явах болгондоо хөлнийхээ хэмжээг авах хэрэгтэй. Хөлний хэмжээ авахдаа хоёуланг нь хэмжих шаардлагатай ( Магадгүй таны нэг хөл нөгөөгөөсөө урт байж болох юм.)
  2. Гуталны загвар өөрчлөгддөг тул гуталны өргөнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Жишээлбэл та өргөн хөлтэй бол та өргөн гутлыг санаж гутлаа сонгох хэрэгтэй. Америкт иймэрхүү хэмжээг үндсэн хэмжээнийх нь ард “W” /wide-өргөн/ гэж тэмдэглэдэг.
  3. Өмсөж үзэж байгаа гуталтайгаа таарах оймсыг хамт өмсөж тохирох эсэхийг шалгана. Таны өмсөж байгаа оймс гутал таарах эсэхэд их нөлөөлж болно. Хэрэв та спорт гутал авах гэж байвал бол би түүнд таарах спорт оймс өмсөх хэрэгтэй.
  4. Та тав тухтай байдлын төлөө гутлын загварыг хамаагүй сонгох шаардлагагүй. Зарим Ecco, Naturalizer гэх зэрэг гутлын компаниуд загварлаг бөгөөд өмсөхөд эвтэйхэн гутал бүтээхийг чухалчилдаг байна.
  5. Гутлын өсгийг хэр хэмжээтэй байгааг тооцоолоорой. Өсгий нь хэт өндөр гутал хөлний зарим чухал хэсэгт хэт даралт өгдөг. Ийм гутал удаан өмссөнөөс үүдэж илүү ноцтой асуудал үүсч болно. Өндөр өсгийтэй гутлыг зарим нэг онцгой үйл явдалд өмсөх нь зүйтэй.
  6. Тухайн нөхцөлд зохистой гутлыг сонгох.

Илгэн эдлэлийн арчилгаа 

1.      Хамгаалалт

Илгэн эдлэлийг шинээр нь аваад өмсөхөөсөө өмнө зориулалтын хамгаалалчийг хэрэглэхийг зөвлөж байна. Хамгаалагч гэдэг нь зориулалтын шингэн бөгөөд илгийг хурдан халцрахаас урьдчилан сэргийлж, ус тогтохгүй болгож, эдэлгээг нь уртасгадаг нэгэн төрлийн ангижруулагч юм. Энэ төрлийн хамгаалагч нь төдийлөн элбэг биш бөгөөд голдуу Итали, Герман, Турк зэрэг улсад үйлдвэрлэгдсэн Европийн стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүнүүд нь өндөр чанартай байдаг.  

2.      Зориулалтын цэвэрлэгч

Зориулалтын цэвэрлэгчээр тогтмол цэвэрлэх нь илгэний анхны өнгийг хадгалж, гүн цэвэрлэгээг хийж өгдөг. Зориулалтын цэвэрлэгч гэдэг нь хялгасан, резинэн болон зарим тохиолдолд маш зөөлөн, нарийн төмөр утсаар хийсэн сойз болон цэвэрлэгч шингэний иж бүрдэл юм.

Зарим хэрэглэгч зориулалтын сойзоор цэвэрлэчихээд шингэн цэвэрлэгчийг ойшоодоггүй тал бий. Сойзоор илгэнд нэвчсэн тоос шороог авч, үсийг нь босгох бөгөөд шингэн цэвэрлэгчээр өнгийг нь сэргээж өгдөг. Шингэн цэвэрлэгч нь хар, бор, өнгөгүй байдаг. Хар бороос бусад ямар ч өнгийн илгийг өнгөгүй шингэнээр цэвэрлэж болно.

Шингэн цэвэрлэгчийг илгэн гадаргуугаас 15~20см зайтай барьж шүршээд, ойролцоогоор 30 минут орчмын дараа та тухайн хувцас, гутлаа өмсөх нь тохиромжтой. Хамгийн гол нь тогтмол, болж өгвөл орой бүр цэвэрлэж байх хэрэгтэй.

Пролон болон зориулалтын бус цэвэрлэгч шингэнийг ашиглах нь илгийг цэвэрлэхэсээ илүү халцруулдах аюултай.

3.      Шингэн зүйлсээс хол байлга

Илгэн эдлэлийг шингэн зүйлээс хол байлгах шаардлагатай. Санаандгүй байдлаар цай, кофе зэргийг асгасан тохиолдолд илэг халцарах бөгөөд цэвэрлэх ямар ч боломжгүй. Тиймээс цас, бороотой үед илгэн гутал болон хүрэм өмсөхгүй байх хэрэгтэй.

Илгэн гутлыг ууранд барьж цэвэрлэдэг

Цаг агаар ойр ойрхон огцом өөрчлөгдөж, нойтон цас, бороонд, хайрга чулуутай газраар явах нь бидний гутлын савхинд тун муугаар нөлөөлдөг. Үргэлж цэвэр сайхан гуталтай явахын тулд түүнийг өдөр бүр арчилж цэвэрлэж байх хэрэгтэй. Юуны өмнө гутлын тосыг зөв сонгох хэрэгтэй. Гутлын тосонд амьтны тос, лав, будаг, шингэлэгч зэрэг олон бодис агуулагдана. Тэд бүгд нийлээд гуталны савхийг цэвэрлэж, өнгө оруулж, тэжээллэг бодисоор хангаж байдаг. Давирхайн шүүс зэрэг байгалийн шингэлэгч хэдийгээр бохирдсон хэсгийг сайн цэвэрлэх боловч гутлын савхийг хатаадаг дутагдалтай. Давирхайтай тос нь хурц үнэртэй байдаг. Ийм гутлын тосыг өдөр тутам өмсдөг гутланд хэрэглэвэл зохино. Лаваар хийсэн гутлын тос бараг үнэргүй, гэхдээ зөөлөн савхин гутланд л зохино. Маш нимгэн, сайн чанарын арьсаар хийсэн үнэтэй гутал өмссөн хүн цас, бороонд явахгүйг хичээх нь мэдээж. Тэгэхээр лавын нимгэн түрхсэн тос хангалттай хамгаалалт болдог. Спиртэнд тулгуурлаж хийсэн гутлын тос ч бий. Түүнээс мэдээж, спирт ханхална. Ийм тос гутлыг цэвэрлэх боловч хамгаалалтын давхарга үүсгэдэггүй. Гутал цэвэрлэх ажиллагаанд тодорхой дараалал хэрэгтэй. Гутлыг орой, унтахын өмнө цэвэрлэж, тослох нь зүйтэй. Гутланд түрхсэн тос арван цаг орчим хугацаанд арьсанд шингэдэг. Ингэж сайн шингэн, хамгаалалтын давхарга үүссэн бол савхинд чийг, шороо, шавар нөлөөлж чадахгүй. Саяхан түрхсэн тос нь удалгүй арчигдан алга болдог тул ямар ч ач тусгүй. Нойтон гутлыг халуун пар, зуухны дэргэд тавьж хатааж болохгүй. Дулаан, хуурай газар олж, гутлыг алчуураар сайтар арчиж тавина. Норсон, чийгтсэн гутланд хуучин сонин чихвэл амархан хатаж, хэлбэрээ алддаггүй сайн талтай. Илгэн гутланд сүүлийн үед ус, шорооноос хамгаалах бодис шингээдэг болсон. Илгэн гутлыг тусгай зориулалтын хаймраар үрж цэвэрлэдэг. Толбо арилахгүй бол зүлгүүр цаасаар маш болгоомжтой үрж цэвэрлэнэ. Норсон илгэ хатуурдаг тул илгэн гутлыг цэвэрлэхдээ норголгүй, халуун ууран дээр барьж цэвэрлэдэг. Гутал дээр давсны цагаан зураас харагдах нь их эвгүй. Түүнийг арилгахын тулд 500 мл усанд нэг хоолны халбага уксус найруулж, гутлаа арчаарай.

Гутал – сэтгэл санааны толь

Өглөө сэтгэл нэг л таагүй, хэнтэй ч уулзмааргүй, хүний нүдэнд өртөлгүй шиг өдрийг өнгөрөөмөөр санагдвал өөрийн эрхгүй муухан, намхан шиг гутал юм уу пүүз өмсөөд гарах вий. Харин сэтгэл санаа өөдрөг, хүнтэй уулзаж, ажил бүтээж, наргиж хөгжье гэвэл хамгийн гоёмсог, өндөр өсгийтэй гутлаа өмсөөд гардаг ч байж магадгүй. Бид харин үүнийгээ тэр бүр анзаараад байдаггүй бөгөөд сэтгэл зүйчид гутал сэтгэл санааны толь хэмээн үздэг байна.

  • Өндөр өсгийтэй гутал хүсэл, тачаалаас атаархал, үзэн ядалт хүртэлх бүх төрлийн мэдрэмжийг төрүүлдэг. Гэхдээ л өндөр өсгийтэй гуталтай бүсгүйг огт анхаарахгүй байна гэж байдаггүй.
  • Гялалзсан хар гутал өмсчихөөд явж байгаа залуусын өөртөө итгэлтэй төрхийг хэн бүхэн л олоод харчихсан байдаг.
  • Хоншоор нь хэтэрхий урт гуталтай хүмүүс газрын шороо өшигчин цаанаа л нэг бүтэлгүй мэт харагдаж өдрийн турш гуталдаа түүртэж яваа харагддаг.

Гутал арчлах энгийн аргууд

Та ямар ч гуталтай байлаа гэсэн аятайхан арчилж цэвэрлээд өмсчихвөл сайхан л харагдана. Хичнээн шинэ загварын дэгжин гуталтай байлаа гэсэн шороо тоос дарчихсан байвал ямар сайхан байхав. Ингээд их хотын гудамжаар өөртэй итгэлтэй өөдрөг алхахад тань дэм болж, гутлаа хэрхэн арчлах талаар бяцхан зөвлөгөөг хүргэе.

Илгэн гутал - Зарим хүн илгэн гутлыг арчлахад төвөгтэй, тоос шороог нь зүгээр л арчихаас өөр боломжгүй гэж ойлгодог. Үүнээс үүдээд илгэн гутлыг худалдан авах сонирхолгүй байдаг. Илгэн гутлыг цэвэрлэхдээ эхлээд өнгөц тогтсон тоос шороог нь хуурай эсвэл маш бага чийгтэй алчуураар арчина. Дараа нь гүн тогтсон толбо, тос, бохирдлыг зориулалтын баллуур эсвэл резин сойзоор цэвэрлээд илгэний өнгийг сэргээх, ус чийгнээс хамгаалах шүршигчийг 20см зайнаас шүрших хэрэгтэй ажээ. Харин гөлгөр буюу үс багатай илгийг цэвэрлэхдээ мөн адил цэвэрлэж эхлэх бөгөөд өнгө сэргээх шүршигчийн оронд порлонтой өнгөлөгчөөр цэвэрлэж, дараа нь резинэн сойзоор үрвэл өнгө нь сэргэдэг. Мөн цагаан талхаар үрвэл илгэн гутланд тогтсон толбо амархан арилна. Илгэн гутлыг шингэн зүйлээс хол байлгах хэрэгтэй. Цай, кофе асгачихвал илгэ халцардаг бөгөөд цэвэрлэх ямар ч аргагүй болдог. Тиймээс цас, бороотой үед ийм гутал өмсөх нь тааруухан сонголт юм.

Арьсан гутал – Гутлын арьсыг гоёлын болон зөөлөн арьс, өнгөлсөн, өнгөлөөгүй, сайжруулсан гэх мэтээр ангилдаг. Гутлаа цэвэрлэхийн өмнө түүний арьсыг зөв тодорхойлох хэрэгтэй. Гутлынхаа тоос шороог нь зөөлөн хуурай алчуураар цэвэрлэж, өнгө алдах, ус чийг болон нар салхинд хэврэгшихээс хамгаалах үйлчилгээтэй тос түрхэнэ. Ингээд тосыг арьсанд шингэсний дараа буюу гутлаа тосолсноос 5-10 минутын дараа үсэрхэг сойз, эсвэл хуурай даавуугаар арчиж өнгөлөөрэй. Гутлыг өдөрт нэг л удаа ингэж цэвэрлэхэд хангалттай. Тоос шороо болбол зөөлөн алчуур эсвэл өнгөлөгч порлоноор арчихад хангалттай. Гутлыг зөв арчилснаар эдэлгээг нь уртасгаж болдог.

Цагаан өнгийн гутал – Цайвар гуталд тохирох тос олоход тийм ч амар байдаггүй. Тиймээс ч тосолсны дараа өнгө нь хувирах явдал олонтаа гардаг. Үүнээс зайлсхийхийн тулд гутлаа сонгины шүүсээр арчих эсвэл өндөгний цагааныг сүүтэй хольсон шингэнээр арчиж болох юм.

Лакан гутал – Лакан гутал онцгой арчилгаа шаарддаг. Мэдээж түүнийг будах юмуу тосолж болохгүй. Өнгийг нь муухай болгож бүдгэрүүлэхгүйн тулд сард нэг удаа өндөгний цагаан ба тосон туулганы хольцоор зүлгэх хэрэгтэй. Эсвэл 50гр сүү, 5гр ургамлын тос холиод түрхэж ч болно.

  • Намар, өвлийн улиралд гутлаа өдөр бүр тосолж байвал гутлын шир зөөлөн болохоос гадна гутал нэвт нордоггүй.
  • Хараас бусад өнгийн гуталд наалдсан толбыг хэрчсэн сонгино, нимбэгний шүүсээр, мөн савангийн уусмал шингээсэн хөвөнгөөр арчиж арилгана.
  • Лакан гуталд вазелин, глицерин, өндөгний цагаан зэргийг хааяа нимгэн түрхэж байвал лак нь хагарахгүй.
  • Хяхтнаж дуугардаг гутлын уланд хэдэн дусал ургамлын тос түрхээрэй.
  • Бариу гутлыг чийгтэй халуун даавуунд ороож, хэдэн минут болгоод ургамлын тос түрхэж нэг хоног байлгана.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
пүрэвдорж(112.72.11.134) 2015 оны 09 сарын 24

Норсон гуталны судал арилгах аргыг хэлээч

0  |  0
Top