Монголын “ТОП 100” компани

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 07

Аливаа улсад нийгмийн тодорхой салбарт амжилт үзүүлж байгаа байгууллага, хувь хүмүүсийг шагнаж урамшуулдаг тогтолцоо бий. Үүнийг мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийн баг бүхий экспертүүдийн саналыг үндэслэн ихэвчлэн төрийн бус байгууллагууд эрхлэн явуулдаг жишиг олон улсад тогтжээ. Сүүлийн жилүүдэд манай улсад энэ төрлийн арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд хэрэгжих болсон. Монгол улсын бизнесийн салбарт амжилттай ажиллаж байгаа шилдэг аж ахуйн нэгжүүдийг МҮХАҮТ, МММ хүрээлэн гэсэн хоёр төрийн бус байгууллага шалгаруулж байна. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Топ 100” шалгаруулалтын хүрээнд “Топ” тодотголтой 100 компанийг жил бүр нэрлэдэг бол Монголын Маркетинг Менежементийн Хүрээлэнгээс “Гранд экспо” бизнес фестивалийн хүрээнд бизнесийн салбар бүрээс Үндэсний шилдэг аж ахуйн нэгжүүдийг хоёр билд нэг удаа шалгаруулдаг уламжлалтай. Бизнесийн салбарынхны амжилтыг өөр өөрсдийн арга барилаар, мэдээлэл технологиор дүгнэж байгаа энэхүү хоёр арга хэмжээнээс ололттой болон сул талууд аль алинд нь байна. Бие биенээсээ суралцах, харилцан мэдээлэл солилцох, хамтарч ажиллах ч зүйлүүд ажиглагдаж байна. Монгол Улсад ДНБ-ий 80 орчим хувийг хувийн хэвшил үйлдвэрлэж, нийт ажиллагсдын 88 орчим хувийг ажлын байраар хангадаг гэсэн тоо баримт байна. Тиймээс, “Топ 100”, “Гранд экспо” хэмээх энэхүү хоёр арга хэмжээг бизнесийн салбарынхан өөрсдөө идэвхтэй дэмжиж оролцоогоо өндөржүүлэх, төрийн байгууллагуудаас бодитой мэдээллээр хангаж өгөх явдал нь бизнесийн салбарынхны бодит үнэлгээ хийхэд дэмжлэг болох нь дамжиггүй ээ. МҮХАҮТ-ын “ТОП-100” шалгаруулалт саяхан явагдаж, бизнесийн салбарын тэргүүлэгчид нэгэн дээвэр доор чууллаа. “Топ 100” шалгаруулалтын шагнал гардуулах ёслолын үеэр НҮБ-ын “Даян дэлхийн Гэрээ” болон “Дэлхийн эдийн засгийн Форумын авилгалын эсрэг санаачлага”-д шилдэг 100 аж ахуйн нэгж нэгдсэн хүндэтгэлийн ажиллагаа боллоо. Харин “Гранд Экспо 2011” бизнес фестиваль энэ оны сүүлээр болох ажээ.

2010 оны “ТОР-100” аж ахуйн нэгж:

1. Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК

2. “M Си Эс” Групп

3. “Монголын алт” МАК

4. Энержи ресурс ХХК

5. АПУ ХК

6. НИК ХХК

7. Мобиком групп

8. Бороо гоулд ХХК

9. Таван толгой ХК

10. Жаст групп

11. Петровис ХХК

12. Магнай трейд ХХК

13. Содмонгол групп

14. Моннис интернэшнл ХХК

15. Номин холдинг ХХК

16.Вагнер Ази тоног төхөөрөмж ХХК

17. Шунхлай групп ХХК

18. Цайрт Минерал ХХК

19. Таван богд групп

20. ДЦС IV ТӨХК

21. Монпетекс ХХК

22. Багануур ХК

23. Хурд групп ХХК

24. УБЦТСүлжээ

25. Витафит групп ХХК

26. Монгол тамхи со ХХК

27. Дарханы төмөрлөгийн үйлдвэр

28. Очир Ундраа ХХК

29. Ай энд Эр Монголиа ХХК

30. Скайтел ХХК

31. Эрдэнэт Булганы ЦТС

32. Монголросцветмет нэгдэл ХХК

33. Юнител ХХК

34. БСБ сервис ХХК

35. Бимекс холдинг ХХК

36. Гацуурт ХХК

37. ДЦС III ТӨХК

38. Наран групп

39. Монос групп

40. Монголиан стар мелшерс ХХК

41. Макс групп

42. Хасу мегаватт ХХК

43. Дарханы дулааны сүлжээ ХК

44. Улаанбаатар дулааны сүлжээ ХК

45. Ханбогд кашмер ХХК

46. Эрдмин ХХК

47. Орифлэйм ХХК

48. Юнайтед фүүдс ХХК

49. Бодь автомотив ХХК

50. Хера холдинг ХХК

51. Хөтөлийн Цемент шохой ХК

52. МЦХ ХК

53. Шивээ овоо ХК

54. Цахиур ХХК

55. Говь ХК

56. Танан импекс ХХК

57. Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК

58. Ньюпрогресс ХХК

59. Баянгол зочид буудал ХХК

60. ТБД андууд ХХК

61. Мера ХХК

62. Дархан Сэлэнгийн ЦТС

63. ТБЦДСүлжээ

64. Эрдэнэт хивс ХХК

65. Алтай холдинг ХХК

66. Волтам ХХК

67. Монполимет ХХК

68. Бридж групп

69. Бласт ХХК

70. Бишрэлт холдинг

71. Алтан жолоо групп

72. Тэсо ХХК

73. А Жет Лимитед ХХК

74. Монмасло ХХК

75. Өгөөж чихэр боов ХХК

76. М Ти Эс ХХК

77. Туушин ХХК

78. Шарын гол ХК

79. Биокомбинат ТӨҮГ

80. Таван толгой транс ХХК

81. Мөнхийн үсэг ХХК

82. Улаанбаатар менежмент ХХК

83. Эм Кей Ай ХХК

84. Техник импорт ХХК

85. Эрдэнэтийн ДЦС ТӨК

86. Цаст импекс ХХК

87. Космо трейд ХХК

88. Сээкл ХХК

89. Материал импекс ХХК

90. Сансар кабел ХХК

91. Намир инвест ХХК

92. Боса групп

93. Глобал бридж ХХК

94. Дарханы ДЦС ХК

95. Касс таун ХХК

96. Тэнгэр санхүүгийн нэгдэл ХХК

97. Очир төв ХХК

98. Монроуд ХХК

99. Өег ХХК

100. Гангар Инвест ХХК

Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
247(182.160.40.178) 2015 оны 11 сарын 08

:-c

0  |  0
Azjargal(202.179.20.176) 2014 оны 07 сарын 01

500-50000м2 талбайтай барилгад зориулж 50-1000кВтын хүчин чадалтай байгаль орчинд хор нөлөө багатай, түлшний зарцуулалт 40-50% бага утаа шүүгчтэй усан халаалтын зуухыг хэрэглэх түлшинд нь тохируулж үйлдвэрлэж суурилуулна. ОХУ-аас 250-2500 кВт хүчин чадалтай автомат ажиллагаатай усан халаалтын зуух нийлүүлнэ.“ОРГИ ЛТУРБИН ИНЖЕНЕРИНГ” ХХК Гар утас: 98106688 И-мэйл: orgilturbin@yahoo.com

0  |  0
Azjargal(202.179.20.176) 2014 оны 07 сарын 01

500-50000м2 талбайтай барилгад зориулж 50-1000кВтын хүчин чадалтай байгаль орчинд хор нөлөө багатай, түлшний зарцуулалт 40-50% бага утаа шүүгчтэй усан халаалтын зуухыг хэрэглэх түлшинд нь тохируулж үйлдвэрлэж суурилуулна. ОХУ-аас 250-2500 кВт хүчин чадалтай автомат ажиллагаатай усан халаалтын зуух нийлүүлнэ. ОХУ-ын нүүрс хийжүүлж ажилладаг 8-3000кВт хүчин чадалтай хийн генераторт цахилгаан станц, 15-250кВт-ын электродтой усан халаалтын цахилгаан зуух захиалгаар нийлүүлнэ.

0  |  0
Top