Б.Оргил: Дуучин болох зорилго маань сэтгэлийн хөөрлөөр гаргасан шийдвэр биш

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 26

4-р шатандаа хэр их бэлтгэв?

 Надад “Харууслын аяз” гэдэг дуу таарсан.7-8 өдрийн хугацаанд өдөр алгасахгүй бэлдлээ. Одоо бол бэлтгэл хангагдсан

Амьд хөгжимтэй дуулахад ямар байна вэ?

Миний хувьд амьд хөгжмөөс гоё кайф, сайхан мэдрэмжийг авч чаддаг учраас дуулахад ч сайхан байдаг.Тиймээс мэдрэмжтэй сайхан дуулъя л гэж бодож байна.

2-р 3-р шатны дуулалтан дээр шүүгчид маш өндөр үнэлгээг өгсөн?

Ер нь бол би тодорхой хэмжээний хугацаанд бэлтгэгдсэн гэж хэлж болно. Тиймээс ч энэ шат хүртэл явж байгаа нь миний хичээл зүтгэлийн үр дүн  гэж бодож байна.

Бусад оролцогчдоос ялгарах өөрийн чинь гол онцлог?

Халзан толгой.

Телевизээр бичлэгээ харахад ямар байна?

Би бол яг л байгаагаараа байдаг. Камерын өмнө гарахаараа биеэ бариад, байгаа байдлаасаа өөр дүрийг хэзээ ч гаргаж байгаагүй.Чадах ч үгүй. Надад энэ л байхад хангалттай.

Гэр бүлээ танилцуулаач?

Би өвөө эмээ хоёртойгоо амьдардаг.Манай аав ээж хоёр Америкт байдаг. Айлын ганц хүүхэд.

Танай удамд дуулдаг хүн байдаг уу?

Би урлагийн орчинд өссөн. Манай өвөө,эмээ хоёр “Төмөр замын соёлын ордон”-д морин хуур,шанз тоглодог хүмүүс байсан. Манай гэрт дандаа урлагийн хүмүүс орж гардаг, уран бүтээлээ туурвидаг байлаа. Тиймээс л урлаг надад ойр байдаг.

Дуучин болох хүслийг чинь гэр бүлийнхэн чинь хэр их дэмждэг вэ?

Манай гэр бүлийхэн маш их дэмждэг. Би 700 гаруй хүүхдүүдээс шилдэг 21 оролцогчид шалгарч гэр бүлийнхэн болоод найз нөхдөдөө үнэлэгдэж байна. Тиймээс намайг дэмжихээс өөр арга байхгүй байхаа л гэж бодож байна.

Гэр бүлээс чинь чамд өгсөн хамгийн том хүмүүжил?

 Сайн эр хүн байх ёстой.

Өөрийгөө  зан чанарын хувьд тодорхойлвол?

Хэлье гэснээ хэлчихдэг,бусдын шүүмжлэлийг сонсож чаддаг.

Шүтдэг хамтлаг дуучин?

Boyz II men, Back street boys хамтлагуудыг шүтдэг.Монголоос гэвэл Камертон, Номин-Талст, Freezone гэсэн 3 хамтлагийг сонсдог.

 Хамтлагт дуулдаг байсан гэсэн энэ талаар?

Анх 2008 онд СУИС-н төгсөх курсийн оюутнууд тайлан тоглолтоо хийж байх үеэр миний шүтдэг Boyz II men хамтлагийн  “end of the route” дууг зүгээр л “wow” гэтэл Замбалгарав ах дуулсан.Тэр үеэс Замбалгарав ахтай танилцаж 2 жил гаран хамтдаа бэлтгэл хийж дуулах хүсэл эрмэлзлийнхээ төлөө явж байна. Хамтлагийн маань хувьд санхүүгийн  бэрхшээл тулгарсан тул Камертон-2 шоу тэмцээнд оролцохоор болсон.

“Камертон-2” шоунд оролцох санааг танай хамтлагаас хэн гаргасан бэ?

Замбалгарав ах. Чаддаг мэддэг зүйлээ харуулья “мундаг байя” гэж  энэ тэмцээнд орсон.

Найз охинтой юу?

Байхгүй.

Ямар охидууд таалагддаг вэ?

Яг тодорхойлсон юм байхгүй. Надад зорилго, мөрөөдөл байна. Найз охин бол дараачийн асуудал.Нэгт миний уран бүтээл, гэр бүл.

Анхны хайртайгаа учирсан уу?

 Анхны хайр гэж мэдэхгүй ээ Энэ ямар гайгүй охин бэ л гэж харж байсан байх. Тэрнээс хайрлаж дурласан юм байхгүй.

Ирээдүйн зорилго?

Сайн дуучин болох. Энэ зорилго маань зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр гаргасан шийдвэр биш.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top