“Fly” хамтлаг Л.Байздагийн дууг шинэчлэн дуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 07

 

 “Яагаад”, “Хайрыг битгий уйлуул” зэрэг хайрын олон сайхан дуутай “Flу” хамтлаг дуучин Л.Байздагийн “Бүсгүйн зураг” хэмээх дууг шинэчлэн дуулахаар болжээ. Энэ дууг 1994 онд рок попын акулууд “төрүүлсэн” бөгөөд тухайн үедээ дуучин Л.Байздаг од болгож байсан түүхтэй юм.

“Бүгүйн зураг” дуугаа “Fly” хамтлагийнхан дүрсжүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд клипэнд дуучин Л.Байзда тоглох гэнэ. Дурсамж сэргээх сайхан энэхүү дууны шинэчилсэн найруулга олон хүнд таалагдсан ажээ.

Бид энэхүү уран бүтээлийг тун удахгүй freezone.zindaa.mn хэсгээрээ хүргэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top