Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байхад хоёр өдөр дараалан авто машины ослоор болон бусдын буруугаас болж цаг бусаар хорвоог орхисон бяцхан хүүхдүүдийн гэгээн дурсгалд зориулж өнөөдөр 14.00 цагт Зайсангийн Будда бурхны цогцолборт ээжүүд нэгдэж цэцэг, зул өргөлөө. Энэ үеэр монголын бурхан шашины Соёмбо сүм хийдийн лам Б.Ариунбуян ном уншсан юм.
Энэхүү үйл ажиллагааг “Facebook group Mommy Central” группын ээжүүд санаачлан зохион байгуулсан бөгөөд хуульч Б. Ичинноров болон ээж, аавууд оролцов.
Б.Ичинноров “Монгол хүний амийг үнэ цэнэтэй болгоё, монгол хүний амийг үнэлдэг больё гэж хуульчид санаачлага дэвшүүлсэн. Монгол хүний эрхийн төлөө, монгол хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаатай болгодог хууль механизмыг нь хийж өгөх ёстой юм аа гэдгийг л бид илэрхийлж өнөөдөр энд цугларч байна” гэлээ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )