“Хоёр ертөнцийн буудал” маргааш нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 08

Маргааш буюу 09-09-ний 19 цагаас “ТВ коктейль” хамтлагийн шинэ уран бүтээл болох “Хоёр ертөнцийн буудал” драмын жүжиг дуурийн театрт нээлтээ хийх гэж байна. Өнгөрсөн хугацаанд олон арван телевизийн цэнгээнт нэвтрүүлгүүд, хоёр ч бүрэн хэмжээний уран сайхны киногоороо үзэгчдээ байлдан дагуулаад байсан уран бүтээлч залуус  маань энэ удаад стиль жанраа эрс өөрчилсөн гэнэ билээ. 09-09-өөс 09-19-н хүртэл ердөө аравхан удаа тавигдах “Хоёр ертөнцийн буудал” сэтгэлгээний драмын жүжгээс “ТВ коктейль” хамтлагийн шинэ өнгө төрхийг олж хараарай.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top