Coca-Cola-гийн захирал асан Брайн Дайсон:
Амьдралыг агаарт 5 бөмбөг жонглердох тоглоомтой зүйрлэе. Энэ 5 бөмбөг нь ажил, гэр бүл, эрүүл мэнд, найз нөхөд, сэтгэл зүрх бөгөөд чи эдгээрийг бүгдийг нь агаарт тогтоож байгаа.
Чи удахгүй ажил нь резин бөмбөг болохыг мэднэ. Хэрэв чи түүнийг унагавал буцаад ойгоод ирнэ.
Харин бусад 4 болох гэр бүл, эрүүл мэнд, найз нөхөд, сэтгэл зүрх нь шилэн бөмбөг юм.
Чи эдний аль нэгийг унагавал тэд дахиж сэргээх боломжгүйгээр эвдэрч, элэгдэж, зүсэгдэж, бүр үйрэн үгүй болох болно. Тэд хэзээ ч өмнөх шигээ байхгүй.
Чи үүнийг ухаарч хичээх хэрэгтэй. Ажлын цагтаа үр бүтээлтэй ажиллаж, цагтаа ажлаасаа гарч бай.
Гэр бүл, найз нөхөддөө хангалттай цаг зарцуулж, бас сайн амарч байгаарай.
Бэлтгэсэн Д.Мигаа

Сэтгэгдэл ( 1 )
Hi ene udriin mend unen buguud zuw shan helj bna amjilt..