11.00 цагт Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлын наймдугаар сарын статистик мэдээллийг танилцуулах хэвлэлийн хурал хийнэ.
08.00 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болон Захирагчийн ажлын албаны харьяа газруудын даргаар томилсон хүмүүсийг танилцуулна.
-АНУ-ын Засгийн газар, ОБЕГ хамтран зохион байгуулж буй ”Ослын үеийн шуурхай удирдлага” олон улсын сургалт өнөөдөр эхэлж байна.
09:00 цагт Сонгинохайрхан ууланд буудуулан нас барсан хүмүүсийн булшинд хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөнө.
12:00 цагт Хэлмэгдсийн хөшөөнд цэцэг өргөнө
”Монгол ньюс” мэдээллийн төвд:
11.00 цагаас Залуучуудын үе тэнгийн боловсролын сүлжээ төв “Идэвхжүүлэлтийн аян” өрнүүлж буйтай холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлав.
13.00 цагаас Био энергийн судалгаа, эмчилгээний үндэсний хүрээлэнгээс “Хорт хавдрын эмчилгээ” сэдвээр мэдээлэл хийнэ.
-Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 09.00 цагаас ”А” танхимд; ”МАХН-МҮАН”-ын Шударга ёс эвслийн бүлгийн хуралдаан 09.00 цагаас ”В” танхимд; Монгол ардын намаас сонгогдсон гишүүдийн хуралдаан 09.00 цагаас ”Б” танхимд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 13.30 цагаас ”А” танхимд болно.
"Улс төр мэдээлэл"-ийн төвд 12.00 цагаас Хохирогчдын нэгдсэн холбооноос Засгийн газарт шаардлага хүргүүлэх тухай хэвлэлийн бага хурал хийнэ. /7 сарын 1 ,Хадгаламж зээлийн хоршоо болон Хонгор сумын хохирогчид/
-МАХН-ын иөв байранд 12.00 цагаас Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан эсэргүүцлийн мэдэгдэл хийнэ. Хуралд МАХН-ын дэргэдэх иргэний хөдөлгөөнүүд оролцоно.
-Өнөөдөр хэлмэгдэсдийн музей үнэ төлбөргүй иргэдэд үйлчлэх бөгөөд музейд ахмад дайчидтай уулзах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )