Хөдөөгийн бага боловсролын чанарыг ахиулах төслийн нээлт болно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 10

Япон улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн яам, Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг "ЖАЙКА"-гийн санхүүжилтээр Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Токиогийн Технологийн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль хамтран Монголын "Хөдөөгийн бага боловсролын чанарыг ахиулахад мэдээллийн технологийг оновчтой ашиглах" төслийг 2012-2017 онд хэрэгжүүлэхээр болсон билээ.  Уг төслийн нээлт өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны яаманд болох аж. Төслийн зорилго нь мэдээлэл харилцааны технологид суурилан багшийн хөгжлийг дэмжих, мөн бие даан орон нутгийн төвшинд сургалтын материал боловсруулж, ашиглах боломжийг бүрдүүлэх, бага ангийн багш нарын ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэх юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top