Нийслэлийн иргэдийн цахим үнэмлэхийг ирэх сарын 01-нд хэвлэж дуусна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 10

Шинэчлэгдсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн бүрт дөрвөн зэрэглэлийн 14 нууцлалтай, тухайн хүний талаарх мэдээллийг багтаасан чип бүхий цахим иргэний үнэмлэхийг олгох ажил үргэлжилж байна.

Нарийвчилсан хуваарийн дагуу, цахим үнэмлэх олголтод ямар нэгэн алдаа гарахгүй бол орон нутгийн цахим үнэмлэх есдүгээр сарын 26 гэхэд харин Нийслэлийн иргэдийн цахим үнэмлэх аравдугаар сарын 01-нд хэвлэж бүрэн дуусах төлөвлөгөөтэйгээр УБЕГ ажиллаж байгаа гэлээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top