МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2000 оны сонгуулиар ялагдал хүлээж, хийх ажилгүй болох үедээ чацаргана тариалах бизнес санааг олж харсан гэдэг. Тэр цагаас хойш “хаан жимс”-нд дурлаад арав гаруй жилийг үдэж, дөрөв дэх удаагаа ургацаа хураан авч, анд нөхөдтэйгөө баяраа хуваалцаж байна. Ээлжит “Хаан жимс”-ний баяр намар цагийн ховорхон тохиох налгар өдөр болсноороо оролцсон хэн бүхэнд таатай байсан. Түүнчлэн энэ жилийн “хаан жимс”-ний ургацын баяр Шинэчлэлийн засгийн газрын ажлын гараатай давхцаж байгаа учир “автор” Н.Алтанхуяг кабинетынхантайгаа мөрийн хөтөлбөрөө хэлэлцээд амжиж ирээгүйг эс тооцвол дурсах юмтай баяр боллоо.
Улаанбаатар хотоос 57 км-т орших, Цонжин болдог Чингисийн морьт хөшөөт цогцолборын ар шилэнд байрлах “Хаан жимс”-ний жуулчны баазад уламжлалт баярт оролцож дадсан хуучин зочдоос гадна шинэхэн гийчин олноороо цугласан байв. Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )