Монгол “Fashion channel” нээлтээ хийлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 10

Манайд анхны хувцас загвар, гоо зүйн чиглэлээр дагнасан “Монголын загварын суваг” нэртэй телевиз нээгдэх гэж байгаа. Тэгвэл өчигдөр орой “Нүхт” цогцолборт энэхүү телевизийн албан ёсны нээлт болжээ. Дэлхийд алдартай “FTV”-ийн захирал Мишелл Адам өнгөрсөн жил манай улсад ирэх үеэрээ загварын суваг байгуулах бол хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлж байсан юм. Тиймээс Харилцаа холбооны зохицуулах хорооноос цацалтын албан ёсны тусгай зөвшөөрөл, гэрчилгээг “Монголын загварын суваг” телевиз авчээ.

"Монголын загварын суваг" нь загварын ертөнцөд хамаарах 20 гаруй булантай байх бөгөөд эх орныхоо төдийгүй дэлхийн загварын ертөнцийн мэдээ мэдээлэл, бүх төрлийн контентийг 24 цагийн турш тасралтгүй хүргэх аж.

Нээлтийн ажиллагааны үеэр эх орондоо төдийгүй олон улсад өөрийн бүтээлээрээ танигдсан загвар зохион бүтээгчид бүтээлээсээ сонирхуулсан байна. Мөн Монголын хамгийн том өндөр өсгийтийг танилцуулжээ. Энэхүү аварга бүтээл нь дөрвөн метр урттай бөгөөд гуталтай хослох бусад хэрэглэлийг ч том хэмжээтэй урласан аж. 

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top