Манай бүжигчид өнөөдөр өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 10

Уншигч танаа манай сайт ӨМӨЗО-ны Ордос хотод зохион байгуулагдаж буй “Хятад Монгол бүжгийн гуравдугаар уралдаан”-ны мэдээллийг хүргэж байгаа билээ. Өнөөдөр тус уралдааны дөрөв дэх өдрийн тэмцээнд ҮДБ-ийн “Түмэн-Эх” чуулгын уран бүтээлчид М.Мөнгөнцэцэгийн дэглэлт “Домог биелгээ” бүжгээр өрсөлдөх гэж байна. Түүнчлэн тус тэмцээн нь баг бүр сугалаа сугалах буюу өөрийн бэлдсэн аялгуунд бүжигчний уран чадвараа харуулж оноо цуглуулах журамтай. Хэрэв сугалаа сугалвал өгөгдсөн сэдвийг тус аялгуунд тохируулан бүжнэ. Гэхдээ аялгуугаа 15 секунд сонсч 45 секундэд багтааж үзүүлэх юм. Хэдхэн минутын өмнө манай улсын бүжигчид тус хотын “Ордос” театрын тайзнаа бэлтгэл сургуулилтаа амжилттай гүйцэтгэлээ. Сугалаа сугалах хувилбарыг манай улсын бүжигчин Ч.Сэсээрхүү сонгож оролцохоор болоод байна. Тэмцээний шүүгчээр тус улсын мэргэжлийн бүжгийн есөн багш, ажиглагчаар 11 хүн ажиллаж байна. Манай уран бүтээлчид маргааш “Сугсраан донж”, “Аварга зээрд” зэрэг бүжгээр өрсөлдөнө.  

У.Баярсайхан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top