ЦЕГ-ын дарга Б.Билэгт эрүүлжүүлэхийн ажил байдалтай танилцлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 10

Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгт өнгөрсөн бямба гаригийн шөнийн 00.00-04.00 цагт гэмт хэрэг, хэв журмын зөрчил ихээр гардаг нийслэлийн захын гэр хороололд байрлах Баянхошуу, Дамбадаржаа, Шар хадны цагдаагийн тасаг, Албадан саатуулах баривчлах төв, Хөдөлгөөнт эргүүлийн газрын машинт эргүүлийн зарим чиглэл, дотоодын цэргийн хамгаалалттай Хайлааст дахь усан сан, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, эрүүлжүүлэх байранд  “гэнэт зочилж” ажил байдалтай нь танилцжээ.

ЦЕГ-ын дарга ажил үүрэг гүйцэтгэхэд учирч байгаа бэрхшээл, ажлын нөхцөл, хангалт, ахуйн амьдралын талаар алба хаагчидтай ярилцаж, санал хүсэлтийг нь сонсчээ.

Гэр хороолол дахь цагдаагийн тасгийн алба хаагчид гэмт хэрэг, зөрчлийн нэг дуудлагад 5-7км газар явган явж очдог, хөдөлгөөнт эргүүлийн газрын автомашинд 24 цагаар үүрэг гүйцэтгэхэд 10л шатахуун олгодог нь 2-3 дуудлагад яваад л хүрэлцэхгүй болдог, цагдаагийн тасгийн байрууд хуучирч актлах болсон, цагдаа нарын ажлын нөхцөл, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал хангалтгүй байгааг анхаарч өөрчлөх цаг болсон зэрэг олон  асуудлыг энэ үеэр ярьсан байна.  

Улмаар ЦЕГ-ын дээрх асуудал болон бусад асуудалд анхаарал хандуулан ажиллахаа мэдэгдсэн аж.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top