Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 10

Улсын Их Хурлын дарга З.Энхболд,  дэд дарга Л.Цог,  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд Д.Тэрбишдагва болон улс төрийн намуудын зарим удирдлага, УИХ-ын гишүүд, нийслэлийн төр, захиргааны байгууллагууд, иргэдийн төлөөлөл өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж,  хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөлөө. Мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ, ураг төрлийнхэн ёслолын арга хэмжээнд оролцов.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүр уламжлал болгож зохион байгуулж тэмдэглэснээр 21 дэх жилтэйгээ золгож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top