Монгол бүсгүйгээс ялгарч буй нил ягаан туяа хорт хавдар эмчилдэг нь батлагджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 10

Өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд Хүн судлалын үндэсний төвийн захирал доктор, профессор Ж.Батсуурь, Анагаах ухааны доктор, их эмч Э.Энхмаа, Хавдартай тэмцэх холбооны ерөнхийлөгч, "Биоэнергийн Судалгаа, Эмчилгээний Үндэсний Хүрээлэн" ТББ-ын тэргүүн Б.Пүрэвсүрэн, эмчлүүлэгчдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

Тус төрийн бус байгууллагын тэргүүн Б.Пүрэвсүрэнгийн биеэс 40-45 хэмийн нил улаан туяа ялгардаг бөгөөд уг туяа нь хорт хавдар эмчлэх увидастай юм байна. Энэхүү ялгарах нил улаан туяа нь дэлхийн аль ч улс орны хүнд илрээгүй, Шинжлэх ухаанд ч нээгдээгүй хорт хавдрыг эмчлэх ер бусын гайхамшигт туяа ажээ.  Одоогоор дэлхийн болоод Монголын хувьд ч айдсыг дагуулж, тулгарч буй өвчин нь ямар ч төрлийн өвчний хорт хавдар билээ. Тэрээр 2001 онд физикчдэд хандан өөрөөс нь ялгараад буй туяаг судлуулж эхэлжээ. Өдгөө арав гаруй жил физик, биоэнерги, эрүүл мэндийн шинжлэх ухаан талаас ч судлуулж үнэхээр энэхүү туяа нь хорт хавдар эмчилж байгаатай маргахгүй байгаа гэлээ. Тухайлбал, түүнд хандаж эмчилгээнд явснаар үхлийн мөчид тулж очоод байсан олон эмчлүүлэгч нь эдгэрсэн тухайгаа хуваалцсан юм. Түүнийг энэ хугацаанд судлаж, эмчилсэн үр дүн зэргийг нэгтгэн Биоэнергийн төвийн тэргүүн Дэлхийн шинжлэх ухааны их хуралд оролцон, илтгэл тавихад гайхаж, хэн ч маргаагүй байна. Өдгөө тэрээр төрийн бус байгууллага байгуулж, оюуны болон зохиогчийн эрхээ ч аваад байна. Иймд олон жил судлагдсны үр дүнд түүнд аливаа өвчнийг анагаах энерги буюу нил ягаан туяа буй нь батлагдсан тухайгаа олон нийтэд зарлаад байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дариа(202.21.106.141) 2025 оны 03 сарын 13

^:)^

1  |  0
2013.08.28(202.131.247.102) 2025 оны 03 сарын 13

үхэхээс өөр замгүй болсон хүнд бол үзээд алдахад буруудахгүй л юм байна.

1  |  0
Top