Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнөөдөр нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болон Захирагчийн ажлын албаны харьяа газрын дарга нарыг танилцууллаа. Албад, ажлын хэсгийн дарга нарын дунд “Улаанбаатар зам засвар, арчлалт компани” НӨҮГ-ын даргаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ах Ц.Арсландоржийг томилсон байна.
Ц.Арсландорж нь 1955 онд төрсөн. Механик инженер мэргэжилтэй, төрийн удирдлагын арга зүйч
1977-1984 онд Сүүний үйлдвэрт лаборант
1984-2003 онд Найрамдлын район буюу Баянзүрх дүүрэгт хорооны дарга, хот тохижилтын байцаагч, байцаагч инженер, ахлах байцаагч, гаражийн дарга, Тохижилт үйлчилгээний компанийн захирал
2003 -2009 онд УБТЗ-ын Авто тээвэр үйлчилгээний төвд орлогч дарга, дарга
2009 оноос УБТЗ-ын Бээжин дэх төлөөлөгчөөр ажиллаж байсан аж.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )