“Монгол ньюс” мэдээллийн төвд:
11.00 цагт Хөгжмийн аялгуугаар хүний дотоод хүчийг сэргээж алжаал тайлах Энэтхэг, Украйны мэргэжлийн хөгжимчдийн “Шидэт хөгжмийн хүч” тоглолтын дараах мэдээлэл хийнэ.
12.00 цагт Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн шийдвэрийг зөрчиж буй асуудлаар СБД-ийн 4-р хорооны иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
13.00 цагт “Шаргалжуут рашаан, сувилал” ХК-иас тус байгууллагатай холбоотой хэвлэлээр гарч буй мэдээлэлд тайлбар хийнэ.
14.00 цагт ХХЕГ, Дотоод хэргийн их сургуулиас “Бүс нутгийн болон хилийн аюулгүй байдал” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлажээ.
10.00 цагаас Хөдөө аж ахуйн салбарт Хятадын засгийн газраас санхүүжүүлж буй бага оврын трактор нийлүүлэх арга хэмжээ “Эрин интернэйшнл” ХХК-ийн хашаанд болно.
15.00 цагаас Гал үндэстэн холбооны гишүүд Гардасил вакцины талаар мэргэжлийн байгууллагын хүмүүстэй ЭМЯ-нд уулзалт зохион байгуулна.
14.00 цагаас ’Шинэчилж шийдье-222” анхдугаар хэлэлцүүлэг Tөрийн ордонд болно. Тус хэлэлцүүлгийг сар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гаригийн үдээс хойш зохион байгуулж байх юм.

Сэтгэгдэл ( 0 )