Б.Пүрэвсүрэн: Анх хүүгээ гэдсэнд байхад хүний биеэс зүү гаргаж байлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 11

Өчигдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд Хүн судлалын үндэсний төвийн захирал доктор, профессор Ж.Батсуурь, Анагаах ухааны доктор, их эмч Э.Энхмаа  Хавдартай тэмцэх холбооны ерөнхийлөгч, ”Биоэнергийн Судалгаа, Эмчилгээний Үндэсний Хүрээлэн” ТББ-ын тэргүүн Б.Пүрэвсүрэн, эмчлүүлэгчдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

Тус төрийн бус байгууллагын тэргүүн Б.Пүрэвсүрэн жил гаруйн өмнө Хүн судлалын төвд ханджээ. Түүнээс ер бусын 40-45 хэмийн дулаан ялгаран, замдаа таарсан саад бэрхшээлийг даван туулдаг, өвөрмөц нил улаан туяа цацардгийг физикийн эрдэмтэд тогтоожээ. Ингээд тус төвд хандаж ямар учраас өвчин анагаагаад байгааг судлаж өгөхийг хүсчээ. Хүсэлтийн дагуу төвийн тэргүүн, хүн судлаач Ж.Батсуурь, Анагаах ухааны доктор, их эмч Э.Энхмаа нар нил улаан туяаг судлах ажлыг хийсэн аж. Судалгааны дүнд ийм төрлийн энерги бүхий хүн төдийлөн их төрдөггүй, ийм туяагаар хүн эмчилж байгааг олоогүй байна. Мөн түүний эмчлэгдэж буй өвчтөнүүдэд жил гаруйн хугацаанд  шинжлэх ухааны судалгаа хийжээ. Ингээд 40-45 хэмийн нил улаан туяа ялгардаг бөгөөд уг туяа нь хүний биед нэвт шингэж ороод, хүний эрхтэн системийн өвчлөл, үрэвсэл, хавдар идээ, буглаанд үйлчилж, голомтуудыг устгаж, эрүүлжүүлдэг гэдгийг ШУ-ны нарийн судалгааны явцад урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа гэлээ. Орчин цагийн анагаах ухаанд нил улаан туяаны энергээр эмчилдэг ШУ-ны арга нээгдээгүй байна. Иймд орчин цагийн анагаах ухаанд шинэ арга нэмэх үндэстэй хэмээн Хүн судлаач Ж.Батсуурь онцлов.

Одоогоор дэлхийн болоод Монголын хувьд ч айдсыг дагуулж, тулгарч буй өвчин нь хорт хавдар билээ. Түүнээс ялгарч буй нил улаан туяаг энэ хугацаанд судлаж, эмчилсэн үр дүн зэргийг нэгтгэн Хүн судлалын үндэсний төвийн тэргүүн Ж.Батсуурь Дэлхийн шинжлэх ухааны их хуралд илтгэхэд  нэн сонирхон хүлээн авчээ.  

Хурлын үеэр Анагаах ухааны доктор, их эмч Э.Энхмаа зарим өвчтөнүүдийн өвчний намтар, эмчилгээний дараах үр дүнг танилцуулсан юм. Үүнд элэг болон тархины хорт хавдар тусаж үхлийн ирмэгт тулаад байсан өвчтөнүүд ч сэтгэгдлээ хуваалцаад байв. Тухайлбал, н.Уртнасан элэгний наймдугаар сегментэд нь хавдар илэрч хавдараа авахуулах мэс засалд орсон байна. Энэ мэс заслаас хойш дөрвөн сарын дараа хоёр хавдрын голомт илэрч мэс засалд орсон ч, ахин хавдрын таван голомт илрээд хавдрыг тэжээгч судсыг боох эмчилгээ хийхээс өөр боломжгүй гэжээ. Харин өвчтөн боох эмчилгээ хийлгэлгүйгээр түүнд хандсан байна. Ингээд 340 удаагийн эмчилгээнд явж одоо хавдаргүй, элэгний бага зэрэг хатуурал л байгаа гэв.

Өдгөө тэрээр төрийн бус байгууллага байгуулж, оюуны болон зохиогчийн эрхээ аваад байна. Хавдартай тэмцэх холбооны ерөнхийлөгч, ”Биоэнергийн Судалгаа, Эмчилгээний Үндэсний Хүрээлэн” ТББ-ын тэргүүн Б.Пүрэвсүрэнтэй цөөн хором ярилцлаа.

-Өөрөөсөө ялгарч буй энергийн эмчилгээгээ хэзээ хийж эхэлсэн бэ. Ихэвчлэн ямар өвчтэй хүмүүс хандаж байна?

-Одоо 11 дэх жилдээ эмчилж байна даа. Төрөл бүрийн л өвчтэй хүмүүс ханддаг. Ялангуяа хорт хавдар давамгайлж байна. Иймд төрөл бүрийн хорт хавдар эмчлэгддэг юм байна гэдэг ШУ-наар батлагдаад байна.

-Анх өөрийгөө ийм энерги бүхий туяа цацруулдгаа яаж мэдсэн бэ?

-Хамгийн анх буюу 30 гаруй жилийн өмнө зүү залгиад эмнэлэгт хоёр сар болоод хагалгаанд орох гэж байсан хүнийг зайнаас эмчилж, зүүг нь гаргасан юм. Тэгээд тэр үед өөрийгөө ийм гэж мэдээгүй байж байгаад 2001 онд түгжрэл гаргаснаар л өөрийгөө нил улаан туяа бүхий энерги цацруулдгаа мэдэж эхэлсэн л дээ.

-Ямар хэлбэрээр эмчилгээ хийдэг нь сонин санагдаж байна?

-Гол нь зайснаас эмчилдэг. Ямар ч эм, тариа хэрэглэхгүй. Гараа тухайн өвчтэй хэсэгт наахад тэнд улаан туяа үлддэг.

-Таны биеэс 40-45 хэмийн туяа ялгардаг гэлээ. Үүнийг харах боломж бий юу?

-Тусгай аппаратаар л харна даа. Нүдэнд үзэгдэхгүй шүү дээ.

-Эмчлэгдэх хугацааг хүмүүс их сонирхдог?

 -Өвчнөөсөө шалтгаалаад янз бүр л байдаг юм. Арав, тав хоногийн дараа гээд үр дүн янз бүрийн цаг хугацаанд харагдаж эхэлдэг. Тухайлбал гурав, дөрвөн сар болоод хавдрын 50 хувь нь алга болдог ч тохиолдол бий.

-Хавдар бүрэн эмчлэгдэх боломжтой гэсэн үг үү?

-Бүрэн эмчлэгдэх боломж байна.

-Танд аав, ээжээс тань нил улаан туяа цацардаг бие заяажээ. Үр хүүхдэд тань уламжлагдах болов уу?

-Миний хоёр хүүхэд үүнийг өвлөж авч байгаа. 30 гаруй жилийн өмнө хүүгээ гэдсэнд нь байхад тэр хүний биеэс зүүг гаргаж байсан юм шүү дээ. Хүү маань надтай долоон жил эмчилгээ хийж байгаа. Мөн ЭМШУИС-д сурдаг юм. Охин минь ч гэсэн эмчилгээ хийдэг. Ээж аав хоёр маань 90 хүрчихсэн, эрүүл саруул байна. Аав, ээжид маань ч энэ энергээс байсан юм шиг байгаа юм. Сонирхуулахад аавын маань толгойд ширхэг цагаан үс ч байхгүй шүү.

-Та өөрийнхөө биеийн онцлогоос хуваалцахгүй юу. Ямар нэг өвчин, хууч байдаг уу?

-Гайгүй шүү. Бага байхад зүрхний өвчинтэй гэж байсан. Одоо хаана ч үзүүлсэн надад зүрхний өвчин байхгүй. Тухайн үед энергийн онцлогоос болоод зүрх муу гэдэг байсан юм болов уу гэж боддог. Бараг 18-аас илүү наслахгүй ч гэдэг байсан. Тэгээд хагалгаанд ор гэсэн ч ээж, аав маань зөвшөөрөөгүй.

-Олон өвчтэй хүн эмчилдэг шүү дээ. Таны биед нөлөөлдөг үү?

-Долгион ихтэй учраас ямар ч өөрчлөлт гардаггүй.

-Таны хувьд энэхүү энергитэйгээ мэдсэнээр эмч болчихлоо шүү дээ. Та ямар мэргэжилтэй хүн бэ?

-Би уг нь эдийн засгийн мэргэжилтэй хүн шүү дээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 39 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гэрэлбаяр(202.9.40.198) 2025 оны 03 сарын 13

Шаал даа .Тэр нил улаан туяа гээч нь өвлөгддөг гэж юу бсан юм бэээ Ха ха .Өөрөө бхгүй үед хүүхэд нь туяа өгнө ч гэх шиг ккк.\nУул нь өөрөө иим нил улаан туяатай хүн дэлхиид 6хан бдг гэж бсан 7 тэрбум хүнд шүүдээ\nЗүгээр л мөнгө шааж бгаан бишүү\nЭнэ авгайг зүгээр нэг 2 Баагии гэртээ сууж бгаад 2улаа ард түмнии гавьяат өгдөг ТББ байгуулъя гээл Энэ Луйварчдыг гаргаж ирсэн .\nСарандаваа Пүрэвсүрэн\nАрго өөр хэн хэн ч билээ\nЭд нар ард түмнии халаасыг хооллож өөрсдөө баяжиж бна\n

1  |  0
Олоноо(202.9.46.130) 2025 оны 03 сарын 13

Энэ нэг авгайн эмчилгээ яасан ч дуусдаггүй юм Цаанаас нь бүүр ховсдоод донтуулаад бхын \nМанай нэг мал ч бүүр тэрэндээ итгэчихсэн байнга чухал ажил шиг л явах юмЭдгээж чадахгүй болоод л хүн нь салахгүй олуулаа бж бвал энэ авгай их реклам болдог шинжтэйдэг ээ\nМанай найзын ээжиин эмчилдэг баатар болоод л солиороод бсан 58 хан насанд чадхиилгэсэн гээд 7хүүхэд нь байнга харааж зүхдэг л юм билээ

1  |  0
Сэнгээ.(103.26.194.235) 2025 оны 03 сарын 13

Манай хадам ахад элэгний хорт хавдрын голмт үүсч судсанд ойрхон учир Монголд хагалгаа хийлгэх боломжгүй гээд Солонгос явна гэхэд зардалгүй байсан.Мань хүн ч сэтгэл санаагаар унасан байсан.Тэгээд Хүн судлалын ш/у-ны доктор Батсуурь түүнтэй тарч ер бусын энерги нь батлагдаагүй байгаа Пүрэвсүрэн гэж хүний эмчилгээнд явахыг зөвлөжээ.Үүнийг би эхлээд итгэхгүй Сарандаваа шиг юм байж магадгүй гэж бодсон боловч хэлээгүй.2015 онд 3 сар яваад хоолны дэглэм бариад одоо гялалзаж явна.Нутгийн минь нэг танил уушигны мөгөөрсийн орчим хорт хавдартай нь батлагдаж.Эмчилгээ нь үр дүнгээ өглөө.Битгий хар юм бич,и

2  |  0
иргэн(202.9.42.5) 2025 оны 03 сарын 13

ҮЙЛИЙН ҮР гэж нэг айхтар юм бий дээ. өвчтэй хүмүүсийн зовлонгоор тоглосон лай ланчиг чинь үр хүүхэд дээр чинь буух болноо

4  |  0
зочин(103.212.118.189) 2025 оны 03 сарын 13

Энэ Пүрэвсүрэн гэж үнэн зальтай бөөн шунлын хүүдий авгай Гэмтлийн эмнэлгийн ойролцоо олон давхар байшин бариулсан Одоо 4р хорооллын162”р цэцэрлэг 41р байрны дэргэд автозамд яг тулгаад олон давхар эмнэлэг барих гэж байна 41 р байранд 2 давхар том өргөтгөл барьж олон хүнээс мөнгө өвч баяжаад ханахгүй л бна

2  |  1
Мэдээ (158.181.79.67) 2025 оны 03 сарын 13

40-45 хэм гэж 40-45 °Celsius гэсэн үг. 40-45 °С-ийн температурыг хүн болгон ойрхон гараараа мэдэрч болно. 45 хэмийн халуун усыг шилэнд хийгээд шилний гадна талд гараа хүргэлгүй 1см орчим зайд дулааныг мэдэрч болно. Цахилгаан соронзон долгионыг ч хэмжих багажууд бий. Хэмжээд гарсан долгионтой яг адилхан долгионыг үүсгэх ч боломжтой байдаг.

1  |  0
Мэдээ(158.181.79.67) 2025 оны 03 сарын 13

40-45 хэм гэж 40-45 °Celsius гэсэн үг. 40-45 °С-ийн температурыг хүн болгон ойрхон гараараа мэдэрч болно. 45 хэмийн халуун усыг шилэнд хийгээд шилний гадна талд гараа хүргэлгүй 1см орчим зайд дулааныг мэдэрч болно. Цахилгаан соронзон долгионяг ч хэмжих багажууд бий. Хэмжээд гарсан долгионтой агаарын адилхан долгионыг үүсгэх ч боломжтой байдаг.

1  |  0
Арай ч дээ(158.181.79.67) 2025 оны 03 сарын 13

Үнэн юм бол яагаад ганцхан Монголд эмчилгээ хийдэг юм бэ? Дэлхий дээр эдгэхийн тулд хэдэн сая $ төлөхөд бэлэн улсууд байна. Мунхруулахад амархан, англи хэлээр яг өнөөгийн анагаах ухааны түвшиний талаар мэдээлэл авч чадахгүй, аргаа барсан өвчтэй хүмүүсийг хуурч байна гэж бодож байна. Хүний мөсгүй хэрэг.

2  |  0
zazy(59.153.87.47) 2025 оны 03 сарын 13

eniig unshaad bas zuragtaar haraad bi bodloo, bi ene hunii neg bish baigaa gej.... uchir n minii gariin alganii honhort bainga l haluu orgiod nadad ih zowiurtai bdag tegsen hernee hunii bieiig barih ch yumuu eswel yamar negen baidlaar hen negnii owchitei hesegt massaj hiigeed ogchihoor gaigui bolchihdiin ih sonin, bariulsan humuus maani saihan bolchihloo gehiin bas. medehguimdaa oorooch medehguil bn emlegt uzuulheer bas zurh l gehiin... manai nohor boornii ustai ih muu bsan emchilgeegui bsiin tegsen namai bari geed bi ilseer bgaad odoo 8 jil dajgui shuu yamar ch bsan owdlool gehguim bnshde,

1  |  0
asuult bn(180.149.78.26) 2025 оны 03 сарын 13

ene hvnte yaaj holbogdoh we

1  |  0
bodoo(182.160.40.43) 2025 оны 03 сарын 13

ЁСТОЙ ХУДЛАА ШҮҮ. ЭМНЭЛГЭЭРЭЭ ЯВААРАЙ, МОНГОЛЧУУД АА.

3  |  0
zochin(103.26.194.164) 2025 оны 03 сарын 13

hayg heregtei bna

1  |  1
ааа(103.26.194.76) 2025 оны 03 сарын 13

энэ хүнийг хаанаас олох вэ

1  |  0
Top