Нийтийн тээврийн хэрэгслээр төрийн албан хаагчид зорчиж эхэлсэээр том оврын автобусаар үйлчлүүлэх хүмүүсийн тоог нэмэгдэх болсон. Үүнийг дагаад нийтийн тээврийн хэрэгслийн хүрэлцээ хангамжийн талаар ч яригдаж байгаа юм.
Хэдийгээр нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмсэн ч мөн л хүрэлцэхгүй байгаа учраас өчигдрөөс эхлэн нийслэлийн Нийтийн тээврийн газраас нийт 18 чиглэлийн тээврийн хэрэгслийн тоог нэмлээ.
Тухайлбал, Толгойт-Халдвартын эмнэлэг, Өнөр хороолол-Халдвартын эмнэлэг, Өнөр хороолол-Бөмбөгөр-Баянбүрд-Халдвартын эмнэлэг, Баянхошуу-МУБИС, Ган хийц-ХМК-Зайсан, Баруун салаа-Саппоро-ОУЭЗБДС, гэсэн эдгээр чиглэлд хоёр хоёр автобус нэмсэн юм.
Харин Толгойт-Вокзал-Ботаник-Амгалан, Орбит-Бөмбөгөр-Ард кинотеатр, 5 шар-Офицеруудын ордон-Баянзүрхийн товчоо, Вокзал-7буудал-Япон цэргийн цогцолбор, Улиастай-Сансар-ЗГАБ-Согоотын гудамж, Булгын 20-р гудамж-Дэнжийн 1000-3,4-р хороолол-Өнөр хороолол гэсэн эдгээр чиглэлд үйлчлэх автобусны тоог нэг нэгийг нэмэлтээр гаргаж эхэллээ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )