Өнөөдөр орой 23.00 цагаас Таван шарын уулзвараас 21 дүгээр хороолол руу эргэдэг Замын цагдаагийн пост хүртэлх 534 метр замын урд талын урсгалын хөдөлгөөнийг дөрөв хоногийн хугацаатай хааж, хучилтын ажлыг хийхээр болжээ.
Тус замын хөдөлгөөнийг энэ сарын 16-ны 06.00 цагт нээж, үргэлжлүүлэн Замын цагдаагийн постоос Сүлжмэл хүртэлх 420 метр замын урд урсгалыг есдүгээр сарын 16-18 хүртэл, Сүлжмэлээс Цамбагарав хүртэлх 1320 метр замын урд урсгалыг есдүгээр сарын 18-24 хүртэл, Цамбагараваас Саппорогийн аюулгүйн тойрог хүртэлх 860 метр замын урд урсгалыг энэ сарын 24-28 хүртэл тус тус хаахаар болсныг Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )