Цагдаагийн дарга нарын шүүх хурал ирэх долоо хоногт болох бололтой

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 11

Долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдон ял сонсоод буй цагдаагийн экс дарга нарын шүүх хурал ирэх долоо хоногт болох бололтой. Тэдэнд өнгөрсөн зургадугаар сарын 7-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс 2.6-3.6 жилийн хорих ял оноосон бөгөөд хурандаа Ганбаатарт оноосон ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан билээ.

Шүүгчдэгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн өнгөрсөн долдугаар сарын 20-нд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Харин Сүхбаатар дүүргийн шүүх уг хэргийг хянаад Нийслэлийн шүүхэд наймдугаар сарын 6-нд хүргүүлсэн байна. Хуульд зааснаар Нийслэлийн шүүх хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянаад, шүүх хурлын товыг зарлах ёстой байдаг аж. Дээрх хэргийн хуулийн хугацаа энэ сарын 14-нд дуусгавар болох бөгөөд шүүх хурлыг ирэх долоо хоногт товлон хуралдуулах бололтой.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top