Өнөө орой Өгөөжийн уулзвараас баруун дөрвөн зам хүртэлх замыг хаана

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 11

Үндсэн хуулийн гудамжинд Өгөөжийн уулзвараас Баруун 4 замын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөө орой 23:00-06:00 цаг хүртэлх хугацаанд хязгаарлаж, хучилтын ажил гүйцэтгэнэ. Энэхүү  зам барилгын ажлыг "Тосгол" ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа бөгөөд энэ сарын 25-ны өглөө Нарны гүүрэн гарцнаас Өгөөжийн уулзвар хүртэлх хаалттай хэсгийг нээх юм байна.

Харин есдүгээр сарын 25-28 хүртэл Өгөөжийн уулзварыг бүрэн хаан хучилт хийж, 29-30 хүртэл нийт трассын дагуу зам хааж тэмдэг, тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэснээр зорчих хэсгийг бүрэн нээхээр төлөвлөжээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top