11.00 цагт Иргэний танхимд Ерөнхийлөгчийн “Номын баярын өдрийг тэмдэглэх тухай” зарлигийг дэмжиж төрийн болон ТББ, олон нийтийн байгууллагаас хамтран зохион байгуулж буй “Олуулаа уншъя” аяны хөтөлбөрийн талаар хэвлэлийн бага хуралтай.
09.30 цагт ЗТБХБЯ-нд ГХБГЗЗГ, СХЗГ ХБНГУ-ын Стандартчиллын хүрээлэн хооронд стандартчиллын салбарт хамтран ажиллах тухай ”Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно.
11:00 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нийслэлийн хүүхэд багачуудын төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонсоно.
-Өнөөдөр МХЕГ-аас ХБНГУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төсөлтэй хамтран “Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” сэдэвт сургалтыг зохион байгуулна.
11.00 цагт Хөвсгөл аймгийн “Скай” телевизийн уран бүтээлч, сэтгүүлчдэд халдсан асуудал хэрхэн шийдэгдэж байгаа явцын талаар МСНЭ-ийн байранд мэдээлэл хийнэ.
11.00 цагаас ”Хашаа” арга хэмжээний хүрээнд чингэлгүүдийг зайчилсан талбайд ”Баянзүрх-Нэг зүрх” цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт 84 дүгээр сургуулийн зүүн урд болох юм.
“Монгол ньюс” мэдээллийн төвд :
11.00 цагт “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр, Эрүүл хүүхэд аян, “Мянганы хөгжлийн сорилт”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Азийн шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэлтийн академийн 10-р их хурал Улаанбаатар хотод болохтой холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Гал үндэстэн” холбооноос “Гардасил” вакцинтай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
13.00 цагт “Компьютерт монгол бичгээр олон улсын жишигт нийцүүлэн бичих шийдэл” сэдвээр МУИС-ийн Монгол хэл, соёлын сургууль, Мэдээлэл технологийн сургууль Б”олор софт” ХХК хамтран мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )