Өнөөдөр Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд Азийн хүүхдийн зургийн үзэсгэлэн нээгдэнэ. Монгол Япон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан Японы Канагава мужийн урчуудын холбоо уг арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү уралдаан хүүхдүүдэд уран сэтгэмж, гоо зүйн хүмүүжилд тодорхой хувь нэмэр оруулж, хот хөдөөгийн хүүхдүүд уралдааныг мэддэг, хүсэн хүлээдэг болсон билээ. Мөн уралдаан болсны дараа хүүхэд бүрийн зурсан зургаар ил захидал хэвлүүлэн Монголын хүүхдийн ертөнцийг гадаадад, Азийн бусад орны хүүхдийн ертөнцийг монголын хүүхдүүдэд таниулахад онцгой хувь нэмрээ оруулдаг юм. Үзэсгэлэн Урчуудын эвлэлийн хорооны танхимд 16-ныг хүртэл үргэлжилнэ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )