Их, дээд сургуулийн багш нар цалингаа нэмэхгүй бол ажил хаяна гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 12

Их, дээд сургуулийн багш нарын цалинг 23 хувиар нэмэхгүй бол ажил хаялт зарлахаар шийджээ.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн төрийн өмчийн их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 30-40 хувиар нэмж, багш нарынхаа цалинг нэмэх тухай мэдэгдээд байсан ч БШУ-ны сайд Л.Гантөмөр 10 хувиас илүү нэмж болохгүй хэмээн үүрэг болгосон. Өнгөрсөн хавраас эхлэн Засгийн газар багш нарын цалинг эхлээд 80 мянган төгрөг, дараа нь 23 хувиар нэмэх шийдвэр гаргасан ч одоог хүртэл нэг ч сургууль багш нарын цалинг 23 хувиар нэмээгүй аж. Учир нь сургалтын төлбөрөө 30-40 хувиар нэмээгүй тул цалинг нэмж чадахгүйд хүрээд байна гэлээ. Иймд энэ долоо хоногт Боловсрол, соёл, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбоо Л.Гантөмөр сайдтай уулзан сургалтын төлбөрийг нэмүүлэх, эсвэл 23 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг нь өг гэсэн асуудлаар хандах гэнэ. Ингээд бүтэхгүй бол багш нар ажил хаялт зарлах ажээ.  

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top