Кино дэлгэцнээ “Том загас” гарч эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 12

Өнөөдрөөс Реппер B.A.T-ийн найруулсан "Big Fish" буюу “Том загас” кино “Өргөө”, “Соёмбо” кино театруудад гарч эхэлнэ. Өнгөрсөн оны аравдугаар сараас зураг авалтаа хийж эхэлсэн тус киноны  продюсераар Г.Дашням ажилласан гол дүр болох Соёмбын дүрийг дуучин Б.Амархүү бүтээжээ. Цагдаагийн ахлах дэслэгч Соёмбо хар тамхитай холбоотой хүн амины хэргийг мөрдөн илрүүлж байгаагаар  кино өрнөдөг ажээ. Түүнчлэн, гол дүрүүдэд загвар өмсөгч О.Амгаланбаатар, О.Ариунзул, реппер B.A.T, Rokit Ray, ОХУ-ын Ардын жүжигчин Олег Петелин,  АНУ-ын жүжигчид тоглосон гэдэг утгаараа “интэрнейшнл” уран бүтээл болж байгаа онцлогтой. Цагдаагийн ажилтны амьдрал, адал явдал, хар тамхи, хайр дурлалыг харуулсан "Том загас" киноны албан ёсны нээлт энэ сарын 14-нд “Өргөө” кино театр болох юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top