Ажилтнаа зодсон захирлын хэргийн талаар мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 12

Хөвсгөл аймгийн “Скай” телевизийн сэтгүүлч, зураглаачдыг сонгуулийн үеэр нэг талыг барьсан сурталчилгаа явуулсан хэмээн толгой компани буюу “Хөвсгөл ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг хоёр залуу, нэг эмэгтэйн хамтаар зодсон тул аймгийн цагдаагийн хэлтэс Б.Ганзориг болон хамт явсан хүмүүсийг нь сэжигтнээр тооцож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Уг хэргийг шалгах мөрдөн байцаалтын хуулийн хоёр сарын хугацаа өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр дууссан аж. Харин өнөөдөр уг хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа явцын талаар МСЭ өөрийн байрандаа 11.00 цагаас мэдээлэл хийхээр болжээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top