Нийслэлийн Иргэний танхим гурав дахь удаагийнхаа хэлэлцүүлгийг Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах зарим арга хэмжээний талаар зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг энэ сарын 14-ний 10:00 цагт болно. Хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар оролцохоос гадна Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат “Хотын хог хаягдлын менежментийг сайжруулах арга хэмжээний тухай” танилцуулна. Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй иргэд 321731 утсаар болон НЗДТГ-т ирэн өөрийн биеэр бүртгүүлнэ. Биечлэн болон утсаар холбогдож бүртгүүлсэн эхний 60 иргэн хэлэлцүүлэгт оролцон санал бодлоо хэлэх боломжтой гэнэ.
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )