“Түмэн-Эх” чуулгынхан ганзага дүүрэн олзтой харив

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 13

ӨМӨЗО-ны “Хятад Монголын хамтарсан үндэсний бүжгийн наадам”-ын дүн хэдхэн хормын өмнө тодорлоо. Тус тэмцээнд манай улсаас ҮДБ-ийн “Түмэн-Эх” чуулгын уран бүтээлчид өрсөлдсөн. Тэмцээнд 41 багийн 188 багийн уран бүтээлч оролцож дүнгээ гаргав. Тэмцээн эхлэх үед манай уран бүтээлчид бусад багийнхантай ойролцоо оноотой явж байсан. Гэвч шүүгчдийн үнэлгээгээр алтан медалийг манай улсын бүжиг дэглээч Ц.Мөнгөнцэцэгийн дэглэсэн “Домог биелгээ” алтан медаль хүртлээ. Энэхүү бүжгийн хөгжмийн зохиолыг “Харанга” хамтлагийн дуучин, гитарчин Ц.Чулуунбат бичжээ. Харин мөнгөн медалийг “Домог биелгээ” буюу бүжигчдийн уран чадварыг харуулсан номинацийн хүрэл медалийг СТА Л.Оюунбатын найруулга Ц.Мөнгөнцэцэгийн дэглэлт “Сугсраан донж”, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын найруулга “Аварга зээрд” бүжгүүд ихэрлүүллээ. Дашрамд дуулгахад тус наадам нь энэхүү улсад гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай улсын уран бүтээлчид шиг нэг тэмцээнээс дөрвөн медаль хүртсэн удаагүй юм билээ. Иймд зохион байгуулагч орон болон оролцогчид ихэд гайхширч байсан. Иймээс элэг нэгт түмэндээ энэ сайхан мэдээг хүргэж байгаадаа таатай байна. Монгол ардын урлагийн наадам улам дэлгэрэх болтугай.  

У.Баярсайхан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top