“Шилмэл малын үзэсгэлэн худалдаа” болно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 13

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас жил бүрийн намар “Намрын ногоон өдрүүд” шинэ ногооны үзэсгэлэн гаргадаг уламжлал тогтоод буй. Энэ нь нийслэлчүүдэд эх орныхоо хөрсөнд ургасан хүнсний ногоог ойртуулж өгдөг ач холбогдолтой. Мөн уг арга хэмжээний хүрээнд “Шилмэл малын үзэсгэлэн худалдаа” зохион байгуулдаг. Тус арга хэмжээ энэ сарын 25-наас ирэх  сарын 2-ныг хүртэл долоо хоногийн хугацаатай “Мишээл экспо”-д зохион байгуулагдахаар болжээ.

Шилмэл малын үзэсгэлэн худалдаа нь монголд үржиж байгаа хамгийн шилдэг мал оролцдог. Тодруулбал, хамгийн сайн хээлтэгч, хээлтүүлэгч, их сүүтэй, хамгийн их жинтэй үхэр, хонь, ямаа, гахай зэргийг шалгаруулахын дээр туслах аж ахуйн шилдгийг тодруулна. Ийнхүү шилмэл малыг шалгаруулах нь мал үржүүлж фермерийн аж ахуй эрхлэгч нар малаа сурталчлах, үржлийн мал худалдаж, солилцох, мал сонирхогчид ашиг шим сайтай мал хаана үрждэгийг, ямар ашиг шимтэй вэ гэдгийг мэдэх ач холбогдолтой. Мөн малынхаа ашиг шимийг борлуулан, туршлагаа хуваалцдаг. Оролцох мал нь мэргэжлийн байгууллагын баталгаажсанаар оролцдог байна. Арга хэмжээний үеэр шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, олон мал авчирсан хүнийг шалгаруулж, талархал, өргөмжлөл олгодог байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нараа(66.181.160.94) 2025 оны 03 сарын 13

Энэ арга хэмжээ энэ сарын 25нд яг болох уу мэдэх хүн байна уу

1  |  0
Top